Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад Х.Амгаланбаатар мэдэгдэл хүргүүлжээ
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд онцгойлон анхаарч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүссэн мэдэгдэл хүргүүлжээ.


Үүндээ Их хурал болон Ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, цалингаа нэмэгдүүлэх чиглэлээр Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны өрнүүлж буй тэмцлийн үйл ажиллагааны талаар тусгайлан авч хэлэлцсэнээ дурджээ. Мөн МҮЭ-ийн холбооны бүх шатны гишүүн байгууллага, гишүүд энэхүү шударга ёсны тэмцлийн үйл ажиллагааг дэмжиж, эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн байна. Харин мэдэгдлийнхээ төгсгөлд МБШУ-ы ҮЭ-ийн холбооноос тавьж буй цалин нэмэгдүүлэх санал шаардлагыг ажил хэрэгчээр шуурхай хэлэлцэн, боловсролын салбарын хэвийн үйл ажиллагааг хангаж, хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд онцгойлон анхаарч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүсчээ.
0 Сэтгэгдэл
Наад сайд нэртэй авгай ямар ч мэдэлгүй чадамжгүй юм байна лэ өнөөдөр юм яриад маргааш нь шал өөр юм яриад ойлгоц муутай худалч авгайд юм хэлээд нэмэргүй тэрний оронд огцруулах хөдөлгөөн өрнүүлж огцруулж байгаад юм ойлгодог хүн тавиад ярисан нь дээр.
Хамгийн их уншсан