Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
БСШУСЯ-ныхан энэ онд сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэнэ гэв

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Багшийн хөгжлийн ордны барилгын ашиглалт, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, ажиллагсадтай нь санал солилцжээ. Тус ордонд Нийслэлийн боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв бүхий таван байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Санал солилцох үеэр барилгын ашиглалт, өрөөний бүтэц зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр холбогдох албаны хүмүүст салбарын сайд нь үүрэг, даалгавар өгсөн байна. Түүнчлэн Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн хэлтсийн ажиллагсадтай уулзаж, энэ онд хамтран хийж, хэрэгжүүлэх ажлын тухай товч ярилцжээ. БСШУСЯ-ны хувьд энэ онд нэн тэргүүнд хийх ажил нь сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх аж. Тиймээс цаашид сурах бичгийн чанар, агуулга, хүртээмжийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах болно хэмээн сайд Ц.Цогзолмаа хэлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан