Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна
Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ
"Эхийн алдар" одонгийн мөнгийг хоёрдугаар сарын сарын 11-нд олгоно
Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих карт олгож байна
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Амьтдад эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ
“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөнөөр багшийн цалин хөлсний шинэчлэлийг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд ерөнхий боловсролын салбарын 36000 багш, ажилтныг төлөөлж нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтнуудаас бүрдсэн нийт 3400 төлөөлөгч оролцоно. Зөвлөгөөн Улаанбаатар хотод өнөөдрөөс эхэлж, 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад 1-р сарын 29-нөөс 2-р сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно. Мөн ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх явдал юм.
Энэ хүрээнд Ерөнхий боловсролын салбарын эрх зүйн орчин, зарим дүрэм, журмуудыг шинэчлэх төслийг хэлэлцэж, Багшийн цалин хөлсний бодлогын шинэчлэл, ажлын үр дүнгээс хамаарсан урамшууллын тогтолцоо бүрдүүлэн бодит орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, боломжууд, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого, төлөвлөгөө, суралцагчийн үнэлгээний чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж, цаашид боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна. Хүүхдийн хөгжил, хамгаалал, сургуулийн орчны хүчирхийллээс сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэлийг хэлэлцэн тодорхойлж, зөвлөмж гаргахаар төлөвлөсөн. Зөвлөгөөнд оролцогчдын 70 хувь нь ЕБС-ийн багш нар, 30 хувь нь удирдах болон бусад ажилтнуудын төлөөллөөс бүрдэж байгаа юм.
Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй хот, хөдөөгийн багш нар, удирдах ажилтнууд www.zuvluguun.edu.mn сайтаар дамжин онлайнаар оролцож, боловсролын бодлогод санал бодлоо тусгах боломжтой. “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулснаар Боловсролын тухай хууль болон Бага дунд боловсролын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш, удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэж байна.
Ерөнхий сайдын ивээл дор БСШУСЯ санаачлан /Ерөнхий зохион байгуулагч/, Монгол улсын боловсролын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Урлагийн газруудтай хамтран зохион байгуулж байна.
0 Сэтгэгдэл
























