Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх: Гадаргын усны нөөцтэй болох шаардлагатай байна

Үүнийгээ Усны тухай хуулийн зорилт болгон дэвшүүлсэн ба энэхүү бодлого, зорилтыг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар 2013 онд “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлж байна.

 Өнөөгийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд усны сав газрын 21 захиргаа нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байна.

Усны салбарын чиг үүргийн хуваарилалт нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд тодорхой хэсэг нь хамаарч байгаагаас гадна бусад 10 яам, 2 агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан нь төрөөс усны талаар баримтлах бодлогыг зөв оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болсныг харуулж байна.

Усны тухай хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар тодорхой судалгаа тооцоололгүйгээр усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг татан буулгасан нь алсын хараагүй, оновчгүй шийдвэр болсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.

Үүнд дүгнэлт хийж, усны бодлогыг  улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна.

УИХ-ын гишүүд ээ,

Манай орны эрдэмтэн судлаачдын сүүлийн 40 гаруй жил хийсэн судалгаанаас үзэхэд Монгол орны хэмжээнд жилд дунджаар 564.8 кмкуб усны нөөц бүрэлдэн бий болдог.

Улсын хэмжээний нийт ус хэрэглээ жилд 500 орчим сая метр куб байгаа нь нийт усны нөөцийнхөө тэг мянганы нэг (0,001) хүрэхгүй хувьтай тэнцэхээр байна.

 Монгол Улсын усны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа газрын доорх усаар нийт хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангаж байна.

Хүн амын болон аж үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуйн усны хэрэглээ түргэн хурдацтай нэмэгдэж байна.

2011 онд хийгдсэн судалгаагаар Монгол Улсын усны жилийн нийт хэрэглээ 330,0 орчим сая метр куб байсан бол 2021 он гэхэд усны хэрэглээ дунджаар тооцоход хоёр дахин, илүү ахиу хэрэглээгээр тооцоход жилийн усны хэрэглээ 2.7 дахин өсөхөөр байна.

Ийм өндөр хурдтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд өмнө дурьдсан усны бодлогын талаар баримтлах бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан усны нөөцийг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээнүүдийг цаг тухай бүрт нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг бүрэн хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах тооцоо байдаг.

Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан, 2017 оны байдлаар 391 нуур  тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, уул уурхай, эдийн засаг өргөжин тэлж, малын тоо өсч бэлчээр хомсдохын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Үүнд:

v  “Ус” үндэсний хөтөлбөр, Улсын болон сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх,

v  Гадаргын усыг хуримтлуулан, усны нөөцийг нэмэгдүүлэх, Эг, Орхон, Шүрэн, Туул гол дээр усан цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлж, оновчтой шийдэл, гарцыг олох,

v  Хэрлэн, Туул гол дээр урсацын тохируулга хийх, экологийн урсац бий болгохийн зэрэгцээ, зохистой хэмжээг шилжүүлэн ашиглахад шаардлагатай хөрөнгийг шийдэх,

v  Уул уурхай, хүнд үйлдвэр түүнийг дагалдан бий болох суурин газруудын ус хангамжид гадаргын ус ашиглан бараг үл нөхөгдөх газрын доорх усаа хойч үедээ нөөцлөх бодлогыг хэрэгжүүлж эхлэх,

v  Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөц бий болгож, хосолмол байдлаар ашиглаж эхлэх, хот суурингийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх,

v  Монгол Улсын Үндсэн хууль болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, усны үндсэн эх үүсвэрийн толгойн байгууламж, газрын доорх усны ордын эзэмшлийг төрийн мэдэлд шилжүүлэх.

v  Эдийн засгийн салбарууд, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, зохистой ашиглахад чиглэгдсэн усны аж ахуйг хөгжүүлэх,

v  Усны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, Ус хөтөлбөр, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөөнд тулгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх,

v  Усны бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Эрхэм гишүүд ээ,

Төрөөс усны талаар баримтлах бодлого, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх гэдэг нь ард иргэдийн маань амьдрах эрүүл орчин, Монгол улсад цаашид хэрэгжүүлэх бүхий л салбарын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй шууд холбоотой нэн өргөн хүрээтэй, цогц асуудал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

  Иймд Усны тухай хууль, усны талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг цаашид улам эрчимжүүлэхийн төлөө онцгой анхаарал хандуулан ажиллана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан