Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дотоод мэдээллийн алдагдал 1072 хувьцааны гацаа


Норвест компани 2011 онд Таван толгой ордод олон улсын Жорк стандартаар бодсон нөөцийн зураглал

Монгол Улсын “Эдийн засгийн форум-2018” үргэлжилж байна. Үдийн цайны дараах Хариуцлагтай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт салбар хуралдааны талаар мэдээллийг уншигч танд хүргэе. Уг хуралдаанд асуулт асууж, санал шүүмжлэл хэлсэн хүн олон байв. Тухайлбал, байгальд ээлтэй ямар ч үйлдвэрлэл байдаггүй. Тийм технологи нэвтрээгүй. Ийм болохоор нэр томъёонд нь анхаарах хэрэгтэй гэлээ. Мөн уул уурхай бол олон сая жилийн хугацаанд бий болсон баялгийг ухаж төнхөж авдаг. Нөхөн сэргээлээ гэхэд эргээд хуучиндаа ордоггүй тул Баялагтаа болгоомжтой хандаж үр бүтээлтэй үр хойчдоо өвлүүлэх хөрөнгөтэй үлдэхийг сануулж байлаа. Сүүлийн үед иргэдийн сонирхлыг татаж, Хөрөнгийн биржийг зорих болсон гол шалтгаан нь Таван толгой орд, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ий 1072 хувьцаа. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын байр суурийг хүргэж байна.

“1072 хувьцааны тухай нээлттэй, хаалттай байна гэсэн маргаан нэлээд гарлаа.  Хөрөнгийн зах зээлийг дэмжиж буй залуус хаалттай хэлбэртэй нээлттэй байх ёстой гэсэн санал сүүлийн үед гаргаж байгаа. Бид өнөөдөр Таван толгойн ордын  үнэ цэнийг тодорхойлох ажил хийж байна гэж ойлгоорой. Манай Хөрөнгийн бирж дээр дотоод мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал хангалтгүй байна. Энэ дотоод мэдээллийг алдсанаар нэг тал нь асар ихээр алдаж нөгөөх нь хождог тал бий. Ийм болгоомжлол бидэнд бий. Тэгэхээр цаашид дотоод мэдээлэл алдахгүй байх талаас нь бодолцох ёстой. Эхлээд хаалттай хэлбэрээр байж  дотоод, гадаад зах зээлд нэгэн зэрэг хувьцаагаа гаргах арга хэлбэр илүү оновчтой. Яагаад гэвэл иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнэд хүргэхийн тулд төр засаг ажиллаж маш сайн хувилбарыг сонгох үүрэгтэй. Ингэж байж иргэдийн хувьцаа дэлхийн жишигт хүрсэн үнэ цэнэд хүрнэ. Таван толгой ордын үнэлгээг 2011 онд “Норвест” компаниар хийлгэсэн нэгж хувьцааны үнэ тухайн үед  933 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ бол Таван толгой ордоос иргэдийн эзэмшиж буй 15 тэрбум ширхэг хувьцааны зөвхөн нэгийх нь үнэ. Одоо энэ үнэ цэнийг нэмэгдүүлэх гол ажил нь  Таван толгойн бүлэг ордын дэд бүтцийг хөгжүүлэх явдал. Тухайлбал, төмөр зам барих, хил гаалийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, нүүрсний борлуулалтын хэмжээг өсгөх шаардлага бий. Ингэж байж  Таван толгойн  үнэ цэнэ өснө. Мөн урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ хийх ёстой. Энэ бүгд  Таван толгойн хувьцааг худалдаж авч буй хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлнө.
Манай Хөрөнгийн бирж дээр дотоод мэдээлэл алдагдах нь хэрээс хэтэрсэн гэдгийг хэлмээр байна. Үүнийг эхлээд цэгцлэх ёстой. Ингэж байж дотоодын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идвэхжүүлэх, дэмжих ажил үр дүнд хүрнэ. Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн төв хадгаламжийн төв  сайн ажиллах ёстой. Мөн санхүү, хөрөнгө зохицуулалтын байгууллагууд бас сайн ажиллаж үйл ажиллагаагаа чанаржуулах хэрэгтэй” гэлээ. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан