Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” семинар болж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвөөс аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтнүүдэд зориулсан “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл”сургалт-семинарыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Тус семинарын зорилго нь аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтнүүдэд үнэлгээний онол, арга зүйн мэдлэг олгож, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.
Бүтэн гурван өдрийн турш үргэлжилж буй уг сургалт-семинарын эхний өдөр мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь, дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлага, багшийг хэрхэн тасралтгүй хөгжүүлэх вэ, боловсролын үнэлгээний чиг хандлага, сургуулийн өмнөх боловсролын бодлого, хэрэгжилт гээд бодлогын түвшний олон сэдвийн хүрээнд их сургууль, хүрээлэн, академийн эрдэмтэн багш нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг насан туршийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьсан бол Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч У.Туяа багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг танилцууллаа.
Харин сургалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр эхний өдрийн үйл ажиллагааг дүгнэхийн сацуу 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар мэдээлэл солилцлоо. Маргааш болох сургалтаар Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц” сэдвээр илтгэл тавих бөгөөд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтнүүд “Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтэд анхаарах асуудал” гэсэн нэг сэдвийн хүрээнд олон талт гарц, шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Сургалт-семинар энэ сарын 23-ныг хүртэл “Туушин” зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан