COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Бага ангийн сурагчдад зориулсан ”Үдийн цай” хөтөлбөр ”Үдийн хоол” болно

Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй юм. Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Одоогоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн нэг сурагчид 600 төгрөгт багтаан үдийн цай өгч байгаа.
"Үдийн цай" хөтөлбөр эхнээсээ л асуудал дагуулсаар ирсэн. Тухайлбал,хүүхэд хордсон, амт муу, чанаргүй бүтээгдэхүүн өгсөн гэдэг асуудал гарч байсан билээ.
Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10-т нь сахарын орц их хэмжээтэй байсныг судалгаагаар тогтоосон. мөн ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээ нь хэрэглэдгээс шинжилгээнд хамрагдсан ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн хүнсний будагч бодис байгаа нь илэрсэн.
Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү байна. Энэ нь шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа үзүүлэлт аж.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай нь байжээ. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Нөгөө талаар сургуулийн цайны газрууд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа аж. Мөн дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн төрлийн бизнес болон цэцэглэж байгаа нь холбогдох судалгаагаар гарсан байдаг.
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.Энэ хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжиж нэгдсэн чуулганаар оруулахаар боллоо. Уг хуульт батлагдсанаар "Үдийн цай" хөтөлбөр "Үдийн хоол" болох юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
zochin
***** мөнхөөгийн тухай ном хэзээ худалдаанд гарах юм бэ сураг байна уу хүмүүсээ
2018.06.30