Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ц.Цогзолмаа сайдын шинээр их, дээд сургуулийн зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр зөв байлаа


Салбараа мэддэг цөөхөн сайд нарын нэг нь яах аргагүй Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Ц.Цогзолмаа билээ. 

Сүүлийн 27 жил орхигдсон боловсролын салбарыг өөд нь татах ажилд ханцуй шамдан ажиллаж байгаа Ц.Цогзолмаа сайдыг тойрсон сайн, муу олон мэдээ гарч байгаагийн цаад шалтгаан нь "их, дээд сургууль шинээр байгуулах зөвшөөрөл өгөхгүй" гэсэн шийдвэртэй нь холбоотой хэмээн улс төрийн хүрээнийнхэн ярилцаж байна. 

Үнэхээр ч чанартай, чанаргүй 100 хол давсан их, дээд сургуулийг цөөлж, чанартай боловсон хүчин бэлтгэх нь улс орны эрх ашиг. Гэтэл чанаргүй дээд сургууль байгуулж ард түмнийг хохироодог хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл нь гүйцэлдэхгүй, зоригтой сайдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад ирэхээрээ элдвийн гүтгэлэг тараах болсон тухай ойрын эх сурвалж мэдээллээ. 

Ямартай ч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Ц.Цогзолмаа цөөхөн хүний эрх ашгийн төлөө шийдвэр гаргалгүй баттай зогсож, боловсролын салбарын шинэчлэлийг тууштай эхлүүлж байгаад салбарын мэргэжилтнүүд ам сайтай байгаа юм байна. 
0 Сэтгэгдэл
аниадаа бороосоо дусал дусалаар цацахад авч л тараа.
Сайд зөв шийдвэр гаргаж. Чанаргүй их дээл сургуулиудыг зоригтой хаах хэрэгтэй. Манайд 100 гаруй их дээд сургуулиудын оронд чанартай мэрэгжлийн хуучнаар ТМС-үүдийг нээх хэрэгтэй.
Хамгийн их уншсан