Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Цогзолмаа: Ирэх жилийн соёлын өдрүүдийнхээ бэлтгэл ажлыг хангаж байна

“Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг БСШУСЯ хамтран зохион байгуулж буй. Тус соёлын өдрүүдийн  ач холбогдолын талаар салбарын сайдаас тодруулга авлаа.

-Энэ удаагийн соёлын өдрүүдийн онцлогийг та юу гэж харж байна вэ?

-Ирэх жил Монгол, Хятад хоёр улсын найрамдалт, дипломат харилцаа үүсч хөгжсөний 70 жилийн ой болох юм. Энэ ойг угтсан жилийн ажлын хүрээнд ӨМӨЗО-ы төлөөлөгчид Соёл, аялал жуулчлалын өдрүүдээ Улаанбаатар хотод амжилттай эхлүүллээ. 300 орчим зочид хүрэлцэн ирсэн байгаа. Киноны өдрүүд, эрдэм шинжилгээний хурал, хоёр орны хамтарсан уран бүтээлчдийн урлагийн тоглолт зохион байгуулагдаж байгаа гээд хөтөлбөрийн хүрээ нэлээд өргөн. Хамгийн гол зүйл нь соёлын биет бус өвийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа. Хэдийгээр бид хөрш улсууд ч гэсэн ард түмний маань дунд ижил төстэй, зан заншил, соёлын өв уламжлал байгааг киноны өдрүүд болон соёлын биет бусын үзэсгэлэнгээс харж болохоор байна. Мөн энэхүү арга хэмжээнд ӨМӨЗО-ы удирдлагын түвшний нэлээд том бүрэлдэхүүн ирсэн байгаа. Ирэх жил энэхүү үзэсгэлэнг 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод соёлын өдрүүд, Хөх хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Ингэж соёлын өдрүүд зохион байгуулахын ач холбогдол нь юу юм бэ. Давуу талуудаас нь дурдвал?

-Хэдийгээр бид хөрш орон ч гэсэн ард түмний түүх, зан заншил гээд төстэй зүйлс олон бий. Хоёр орныхоо түүхийг судалж ирсэн байдлыг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал дээр маш сонирхолтой илтгэлүүд тавигдах гэж байна. Ард түмний соёлын тээгч нь ард түмэн өөрөө байдаг. Бид Өвөрмонголчуудын талаар телевизээс нь мэдээлэл аваад тэдний тухай яриад байдаг. Гэтэл тэд өөрсдөө ирээд бидэнд биеэрээ соёлынхоо үйл ажиллагааг сурталчилж байгаа нь ард түмэнд маань ойлголт авах талаасаа илүү ач холбогдолтой гэж үзэж байна.

-Өвөрмонголчууд манай 21 аймагтай харилцаа холбоогоо сайжруулахыг бас ихэд чухалчилж байх шиг байна?

-Өвөрмонголчууд зөвхөн Улаанбаатар хоттой гэхээсээ илүүтэй орон зайны хувьд ойр байгаа боломжоо ашиглаад аймгууд, есөн дүүрэгтэй харилцаа үүсгэе гэж байна. Тухайлбал, их дээд сургуулиуд нь манай сургуулиудтай харилцаж оюутан, багш солилцоо гэсэн хөтөлбөрүүдийг илүү өргөн хэлбэрээр хөгжүүлэх боломж байгаа талаар дурдсан. Мөн малчин иргэд нь цагаан идээний эрүүл ахуйн хувьд шаардлага хангасан стандартыг бий болгосон учраас манай малчидтай энэ чиглэлээр хамтарч ажиллах бололцоог өргөжүүлье гэсэн. Ингэснээр хоёр орны малчид хамтарч бүтээгдэхүүн хийж эргээд сурталчлах, Өвөрмонголын зах зээлд Монголын малын эко бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр гарц хайя гээд олон чиглэлээр санал солилцсон байгаа.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан