Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Уншигчдаа соронз мэт татдаг “Солонго”-ынхон 25 жилийн ойгоо тэмдэглэв

ӨМӨЗО-ы Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүл, “Солонго” сонин, Solongonews.mn Solongoru.mn сайт Солонго гар утасны апп, микро блог, вичат зэрэг мэдээллийн хэрэгслээс бидэнд хамгийн ойр нь “Солонго” сэтгүүл гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Өөрийн гэсэн өнгө төрх, уншууртай, даацтай, нийтлэлээрээ уншигчдыг өөртөө дурлуулж чадсан тус сэтгүүлийн хамт олон анхны дугаараа 1993 онд гаргаж байсан түүхтэй. 2004 онд манай улсад албан ёсны бүртгэлтэй болж, 2011 оноос Монголд хэвлэгдэж эхэлсэн улсын зэрэглэлийн хамгийн анхны гадаад сэтгүүлийн хамт олон энэ жил 25 жилийнхээ ойтойгоо золгож буй. Хүнээр бол залуу насан дээрээ ирсэн сэтгүүлийнхэн ойн баяраа уншигчидтайгаа мөн мэргэжил нэгт Монголын сэтгүүлчидтэйгээ хамтран тэмдэглэж, ололт амжилтын туршлагаасаа хуваалцав.

Хятадын эдийн засаг, соёл урлаг, ард түмний зан заншил, аж амьдрал, хүмүүнлэгийн үйл ажиллагааг криллээр уншигчдадаа хүргэж ирсэн тэдний сард нэг удаа хэвлэн түгээх ажлыг Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрынхан хийж гүйцэтгэдэг байна. Энэхүү төлөөлөгчийн газар нь манай улсад 2014 оны есдүгээр сард албан ёсоор байгуулагдсан байдаг аж.

Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс татгалзаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадаж буй тэд мэдээллийн III форумынхаа үеэр Солонго цом”-ын нэрэмжит “Миний мэдэх хоёр хөрш” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад шагналыг нь гардуулан өгсөн юм. Тус уралдааны монгол бичгийн төрлийн нэгдүгээр байрт 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, хоёрдугаар байрт сурагч Э.Жавхлан, Э.Уянга, гуравдугаар байрт сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар шалгарсан байлаа. Харин хятадаар бичих төрлийн нэгдүгээр байрт Энхжин, хоёрдугаар байрт Ля Жа Шин, Жан Мишээл, гуравдугаар байрт Мин Солонго, Мон Шан, Жү Юн Шу нар тус тус шалгарч шагналаа гардав.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан