Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
Хүүхдүүд сургуулиа, анги хамт олноо үгүйлж байна

“Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх ёсгүй”

Хүүхэд бүр амьд явах, сурч боловсрон хөгжиж, хайрлан хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй гэдэг үгийн утгыг томчууд бид битгий хэл, хүүхэд багачууд маань ч сайн мэддэг. Харамсалтай нь бяцхан үрсийнхээ, ирээдүй хойш үеийнхээ эрхийг хамгаалуулах талаар ярих, хөндөх бүрт цаана нь хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол явж байдаг нь манай нийгмийн нэг гаж үзэгдэл болсоор уджээ. Үүнийг нь багш нарын ажил хаялтаас ч харж болно. Хэд, хэдэн бүлэг болон хуваагдаж, талцаж өөр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахаар тэмцэлдэж буй нь ч та бидний нүдэн дээр илхэн.

Үүнийх нь хохирогч болсон, сурч боловсрох эрхээ зөрчүүлсэн сурагчид цоожтой хаалганы цаана өдөр хоногийг сургуулиа, анги хамт олноо санагалзсаар өнгөрөөж байна. Цàã, ìèíóò á¿ðýý ¿íýë¿¿ëæ íýìýãäýë àâàõûã õ¿ñ÷ áóé багш нарт энэ нь огт хамаагүй асуудал болж хувирсныг өчигдөр зохион байгуулсан жагсаалаас нь харж болохоор. Тодруулбал, хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн ажил хаясан 12 сургуулийн тоо өдгөө 130-д, цэцэрлэгийн тоо нь 15-д хүрээд байгаа талаарх мэдээллийг МҮЭХ-ныхон өгч байна. Харин бодит тоон мэдээллээр бол 68 сургууль, 18 цэцэрлэгийн багш нар ажил хаяжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 56, Сүхбаатар аймгийн 3, Сэлэнгийн 4, Дорноговийн 5 сургууль, Дундговийн 11 цэцэрлэг, 7 нь нийслэлийн цэцэрлэг юм байна. 

Сурагчдынхаа сурах эрхийг нь барьцаалсан эл үйлдэл нь мөн хүүхдүүд хичээл номдоо явж чадахгүй байгаа нь зөрчлийн тухай хуулийн 7.11-д зааснаар, Хүүхдийн хувцас, хоол хүнс,  орон байраар гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байна.

 Уг нь бол Засгийн Газрын хуралдаанаар хүнд нөхцөлд ажиллаж буй бага анги, цэцэрлэгийн багш нар болон тусгай хэрэгцээт сургуульд багшилж буй багшийн цалинг 14 хувиар, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалинг 8 хувь гэх зэргээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэмжээнд 74911 ажилтан, албан хаагчийг цалингийн өсөлтөд хамруулсан. Цаашид ч боломж, бололцоондоо тааруулаад нэмнэ хэмээн Засгийн газрын зүгээс ажил хаясан багш нарт болон МҮЭ-ийнхэнд учирлан хэлж, тайлбарлаж буй ч тэд ойлгохыг ч хүсэхгүй байна. Үүнээс ч илүү нэмэх боломжтой хэмээн гэдийсэн хэвээр.

Мөн хүсээд буй 50 хувийнх нь нэмэгдлийн эцсийн шийдвэрийг УИХ гаргана, УИХ-ын намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ гэдгийг мэдсээр байж ийн зөрүүдлэн ажлаа хаясаар байгаад эцэг, эхчүүд ч ундуйцаж эхэлсэн дүр зураг нийгэмд бий болжээ.

Аргаа барсан эцэг эхчүүд сүүлдээ бүр “Хүнийг бага цалинтай ажил дээр уяна гэдэг буруу. Аргадаад цалинг нэмээд ард түмнээ өрөнд оруулна гэдэг бүр буруу. Зөв нь тэднийг цалин сайтай ажил руу явуулаад оронд нь одоогийн цалинг зөвшөөрч байгаа хүмүүсийг авч ажиллуулах нь зөв гэж бодож байна” хэмээцгээж байна. Мөн багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлыг үргэлж дэмжсээр ирсэн. Гэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг харгалзан үзэхгүйгээр хугацаагүй ажил хаяж байгааг анхааралдаа авч хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавиасай гэж хүсч байгаагаа биднээр дамжуулан уламжилж байна.

Мөн багш нарын ажил хаялтыг дан ганц эцэг, эхчүүд бус зарим багш нар эсэргүүцэж буйгаа хэвлэлийн бага хурал зарлан мэдээлсэн. Тухайлбал, Удирдлагын академийн багш, дэд профессор Т.Алтанцэцэг “Би багш мэргэжилтэй жирийн нэгэн иргэн. Энэ ч утгаараа нийгэмд бухимдал үүсгэсэн ажил хаялтын талаар хэдэн үг хэлэхгүй байж чадахгүй нь. Ер нь, цаг үеээ олоогүй, зайлшгүй хэрэгцээт бус, шаардлагагүй үйл ажиллагаа явуулж байна. Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцсэн нь үр дүнд хүрч саяхан Засгийн газраас тогтоол гарган багш нарын цалин үе шаттайгаар нэмэхээр болсон. Ийм шийдвэр гарчихаад байхад ажил хаялт зарлаж байгаа нь утгагүй юм. Ямар ч хүний аж амьдралд авч байгаа цалин хөлс нь хүрч байна уу гэдгийг ч бодох ёстой. Бүх салбарын хүмүүс, ажилтнууд цалингаа нэмүүлэхийг л бодож байгаа шүү дээ. Цалин хөлс, амьжиргааны асуудал нь дан ганц багш нарынх биш. Эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй, хүндэрсэн үед төр засгийн зүгээс цалинг нь нэмж байхад яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Уг нь, багш хүн чинь нийгмийн бүх талбарт ажиллах хүчийг сурган хүмүүжүүлдэг, олонд хүндлэгдсэн оюуны охь бүтээгч. Гэтэл өнөөдөр энэ чиг үүргээ ухамсарлахгүй, нөхцөл байдлаа цэгнэхгүй яваа нь харамсалтай. Ажил хаяад байгаа хүмүүст хандан хэлэхэд хусмаа голсон хүүхэд шиг аашилж байхаар багш мэргэжлээсээ татгалзаад, хувийн юм уу эсвэл хөлс мөнгө нь ахиухан өгөх уул уурхайн салбарт ажилла, та бүхэнд сонголт бий шүү” хэмээн хатуухан мэдэгдээд авсан. 

Ямартай ч õàðæ àñðàõ õ¿íã¿é ãýð îðîíäîî õàðàà õÿíàëò ìóóòàé îðõèãäîæ буй эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрх ашгийг дээгүүрт тавьж, ажил хаялтаа зогсооно гэдэгт найдъя даа. Энэ үйлдлийнх нь золиос нь хэн нэгний бяцхан амь бүү байгаасай. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан