Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сурагчдад эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөв

НМХГ-аас нийслэлийн 48 дугаар дунд сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багш, бусад ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шалгарсан 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ахлах тогооч нарыг хамруулан сургалт зохион байгууллаа. Сургалтаар эрүүл хооллолт, зөв дадал, хоол хүнсний зохистой хэрэглээ, сургуулийн орчинд хориглосон хоол хүнс, анхаарах асуудал, шинээр батлагдсан гарсан хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл хийж, зурагт хуудас, зөвлөмжийг тараажээ.

Мөн нийслэлийн 20 дугаар сургуулийн 3,4 дүгээр ангийн нийт 286 хүүхдэд сургуулийн орчимд хориглосон хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн төрөл бүрийн чихэр, түргэн муудаж гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хэрэглэх хугацааг шалгаж авахын ач холбогдлын талаар мэдээлэл хийж, гарын авлага сэрэмжлүүлэг тараалаа. Түүнчлэн ухаалаг гар утас хэрэглэхэд үүсэх хор уршгийн талаар мэдээлэл хийсэн байна.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудад хүүхдийн сурч боловсрох, амьдрах орчин нөхцөлд хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт судалгаа хийх, анхаарч ажиллах асуудлууд гэх зэрэг хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан