Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Боловсролын салбарын төлөвлөлт, бодлогын дүн шинжилгээний чадавхийг бэхжүүлнэ

Боловсролын салбарын хөгжлийг тодорхойлж, мастер төлөвлөгөө боловсруулах ажил эрчээ аван, хэрэгжиж эхлээд байна.

Энэ оны хоёрдугаар сард БСШУСЯ, Азийн хөгжлийн банк, болон Сангийн яам “Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан.

Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг БСШУС-ын яам, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран хэрэгжүүлж байна. Шинэ мастер төлөвлөгөөг боловсруулж, салбарын болон дэд салбарын судалгаанд нарийвчилсан үнэлгээ хийж, үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой тав хоногийн сургалт семинар өнөөдөр эхэллээ. Тодруулбал, БСШУСЯ, НҮБ, Азийн хөгжлийн банк хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтанд боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгийн гишүүд болох БСШУС-ын яам, болон харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл оролцож байна.

Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх сургалтаар төлөвлөлтийн үйл явц, салбарын дүн шинжилгээ ба нөхцөл байдлын дүн шинжилгээ, хүртээмж, дотоод үр ашиг, тэгш боломж, боловсролын чанар, өртөг зардал ба санхүүжилт зэрэг сэдвүүд багтжээ. Мөн гадаад үр ашиг , боловсролын салбарын удирдлагын асуудал, боловсролын симуляцийн загвар гэх мэт чухал сэдэв ч багтсан. Дээрх сэдвүүдийн хүрээнд ярилцаж, шийдэл гарган, оролцогчид багаар ажиллаж, дадлага ажил хийж буйгаараа онцлогтой юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан