Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энхтүвшин: Эсперанто хэлний төлөө бүхий л амьдралаа зориулж явна

Эсперанто хэлний олон улсын академийн ерөнхийлөгч, Дэлхийн оюуны өмчийн академийн ерөнхийлөгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Л.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр “Авьяаслаг монголчууд” шоунд “Миний аав адуучин” дууг эсперанто хэлнээ орчуулан дуулж олон хүнээс талархлын үг сонссон билээ.   

-Таныг хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид бол андахгүй. Харин нийт масс төдийлэн сайн мэдэхгүй байж мэднэ. Тэгэхээр эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулсан нь дээр болов уу?

-1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголд ардчилсан хувьсгалын анхны цуглаанд оролцож, анхны гишүүн нь болж явсан хүн. Шинжлэх ухааны доктор, профессор. Философийн шинжлэх ухааны болон хэл соёлын багш хүн. Ардчилсан хувьсгалын үед Эсперанто хэлний олон улсын академи маань байгуулагдаагүй байв. Гэсэн хэдий ч Эсперанто хэлний багш нарын холбоо нэрээр Сэргэлэнг өлсгөлөн зарлахад миний бие тодорхойлж Бат-Үүл гуайд албан бичгийг нь гардуулж өгч байлаа. 30-аад жил ардчиллын төлөө ард түмэнтэйгээ зүтгэж иржээ. Үүнийхээ хүчинд 1990 онд Монголын эсперанто хэлний дээд сургуулиа байгуулж байв. Гэхдээ тэр үед манай монголчууд англи хэлийг илүүд үздэг байсан болохоор эсперанто хэлийг төдийлэн сайн ойлгодоггүй байлаа. Тийм болоод ч тэрүү ажлыг маань тайван хийлгэнэ гэж байхгүй. Гэхдээ л манай сургуульд орой, ичнээгээр англи, герман, эсперанто хэлний багш, орчуулагч болохоор 800 хүн ирж байв.

-Эсперанто хэлийг зохиомол хэл гэдэг шүү дээ. Энэ хэлний үүх түүхийг, мөн хэрхэн сурч байснаа эргэн дурсвал?

-Эсперанто хэл бол эв нэгдэл, найрамдлын элч гэж явдаг юм. Заменхоф гэж хүн энэ хэлний үндэслэгч нь. Тэрээр 1859 онд төрсөн хүн.  Польш улсад сурч байхдаа хүүхдүүдтэй ойлголцохгүй байсан учраас шинэ хэл зохиоё гэсэн санаа төрсөн байдаг. Тэгээд анагаахын сургуульд элсч орсныхоо дараа энэ хэлийг зохиосон юм билээ. Удалгүй энэ хэл нь Испани, Герман гээд олон оронд хурдтай тархсан. Заменхоф анхны сурах бичгээ эмч нарт зориулан гаргаж байсан юм.

Харин миний хувьд 1968 оноос эхэлж энэ хэлийг судалж эхэлсэн. Хэнтий аймагт ажиллаж байхдаа нийслэл рүү сурах бичиг захиж олж аваад ихэд баяртайгаар сурч байв. Хоёр сарын хугацаанд бие дааж сурсан даа. Энэ зарчмаараа франц, герман хэл судалсан.

-Ингэхэд Эсперанто хэлний багш нарын холбоо яг хэдийд албажсан байдаг юм бэ?

-1978 онд Дэлхийн эсперанто хэлний академиас зургаан хэл дээр “Есперанто хэлийг бүх боловсролыг байгууллагад хөгжүүлэх, сургалтын системд нэвтрүүлэх” гэсэн бүх нийтэд хандсан уриалга гаргасан байдаг юм. Тэгээд энэ уриалгыг манай монголчууд яагаад уншдаггүй юм бэ, яагаад ажил хэрэг болгодоггүй юм бол гэж бодоод 1990 онд Залуучуудын байгууллагаар явсан юм. Тэгээд бүх өрөөгөөр нь шагайгаад явж байсан чинь УИХ-ын гишүүн Болд гуай нэг өрөөнд сууж байв. Тухайн үед Оюутны холбооны дарга байсан юм. Тэгээд манай улсад эсперанто хэлний багш нарын холбоо байдаг ч гэлээ бидэнд үзүүлж харуулаад байх зүйл алга гээд учир байдлаа танилцуулсан. Тэгсэн чинь их сайхан хүлээж аваад тэмдэг, гэрчилгээг маань авч өгч байв. Энэ үйл явдлыг нь би ерөөсөө мартдаггүй, одоо ч гэсэн их баярлаж явдаг.

-Энэ хэлэнд таны оруулсан хамгийн том хувь нэмэр тань юу вэ?

 -Дараагаар нь Л.Түдэв гуайн санаачилгаар Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь бичиг шинээр гарах гэж байгааг нь “UBS телевизээр Хэл шинжлэх ухааны доктор Ловор гуайг ярьж байхыг нь үзсэн. Тэгээд энэ хүнийг эрж хайсаар байгаад олж уулзсан. Энэ нэвтэрхий тольд эсперанто хэлний тухай оруулж өгч чадсандаа миний хувьд их баяртай явдаг. Нэвтэрхий тольд оруулж чадсан нь миний хувьд хамгийн том ололт байв.

-Нэг хэсэгтээ та эсперанто хэлтэй холбоотой ажлаасаа түр хөндийрсөн байх шүү?

-Тийм ээ. Нэг хэсэгтээ хөдөө, гадаа явж шүлэг зохиол бичих ажилдаа илүүтэй анхаарсан. Гэхдээ 1998 оноос эргээд сэргээгээд академиа байгуулсан. Яагаад гэвэл тэр үеэс л энэ хэлийг хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлсэн байдаг юм.

-Одоо энэ хэлийг хэдэн хүн эзэмшсэн байдаг юм бол?

-3000 гаруй хүн байдаг гэсэн албан бус тоо бий. Нэг хэсэг энэ хэлийг мэддэггүй хүмүүс хүртэл бизнес болгосон. Эсперанто хэлний залуучуудын холбоо, Эсперанто хэлний аялал жуулчлалын холбоо гээд олон холбоо бий болсон байсан. Араас нь мөшгөөд үзэхээр энэ хэлний талаар ямар ч мэдээлэл, мэдлэггүй байдаг. Хэлэхээр хувь хүний эрх гэдэг байж билээ. Хамгийн хэцүү нь бид энэ хэлийг заагаад, сургаад хамаг амьдралаа зориулаад явж байхад тэр холбоод бидний нэрийг бариад гадаад улс оронд болсон том, том хурлуудад оролцчихсон байдаг байсан. Тэгсэн хэрнээ хурлаар юу яригдсан талаар бидэнд ямар ч мэдээлэл өгдөггүй. Ерөөсөө л бизнес болгочихсон байсан. Энэ нь манай улсад гадаад хэлний бодлого байхгүй байгаатай л холбоотой л доо. Эсперанто хэлний Олон улсын академийг маань ойлгодоггүй учраас хүч нэмж дэлхийн Оюуны өмчийн академи, дэлхийн Хуульчдын академи, дэлхийн Эрэгтэйчүүдийн, Эмэгтэйчүүдийн гээд найман академийг үүсгэн байгуулж удирдаж байна. Манай академиудад дэд профессор Ж.Инжбулган, доктор Ё.Жанчивдорж, Д.Хуягт нар хамтарч ажиллаж байгаа. Мөн манай дэлхийн академиудын Хүндэт Ерөнхийлөгчөө Ардын уран зохиолч Л.Түдэв гуай түшиг болж явдагт баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна.

-Ингэхэд та энэ хугацаанд ямар ямар зохиол, бүтээл орчуулсан байх юм?

-Анх 1980-аад оны эхээр “Украйн бүсгүй”-г зохиосон. Мөн Унгар улсын зохиолч Янош Саркозийн “Хулчгар эр” өгүүллэгийг эсперанто хэлнээс орчуулсан. Япон ардын үлгэр “Сармагчингийн сүүл яагаад оготор болсон бэ” гээд орчуулгын номоо бяцхан уншигчдадаа зориулан гаргасан. Ер нь эсперанто хэлнээ гарсан зохиолуудыг монгол хэл рүү орчуулсан бүтээл олон бий. 1995 оны үед “Миний аав адуучин” дууг эсперанто хэлнээ орчуулж тавдугаар сургуулийн нэг охиноор дуулуулж өдөрлөг хийж байв. Энэ дуугаа сая “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож өөрөө дуулсан. Хүмүүс их талархалтай хүлээж авсан. Олон хүнээс талархлын үг сонссондоо их баяртай байгаа. Монгол дууг эсперанто хэлнээ орчуулж дуулсан анхны хүн нь би байх шүү.

-“Миний аав адуучин” дуунаас өөр монгол дууг орчуулж үзэв үү?

-Хүүхдүүдийн сайн мэдэх “Гоёо гоёо” дууны гурван бадгийг орчуулсан байгаа. Мөн ардын жүжигчин Дамчаа гуайн 1966 онд дуулсан “Цэнгэлтэй үдэш” дууг орчуулсан. Одоо олон байгууллагын хүсэлтээр эдгээр дуугаа зааж өгч байгаа. Хүүхдүүд ч их сонирхон сурч байна.

-Эсперанто хэл сурах хэцүү юу. Зарим үг нь манай хэлтэй төстэй гэдэг?

-Моргаү маргааш, шаако шатар гээд үгийн язгуурууд нь адилхан. Энэ хэлний төлөө би бүхий л амьдралаа зориулсан. Гадаад улс орнуудын эсперанто хэлний сургуулиудын туршлагыг судлахаар явахдаа бүх зардлаа өөрөө гаргаад явж байлаа. Хэлний шинжлэх ухааны төлөө л шүү дээ. Яагаад гэвэл би чинь Б.Ренчин багшийн шавь. Уламжлалаа хойч үедээ үлдээх, сурсан мэдсэнээ бусдадаа түгээхийг л хүсч байна. Энэ үйл хэргийг маань хүмүүс ч мэддэг болж. Гадуур явж байхад эсперанто хэлний багш явж байна гээд хүмүүс ярихаар нь их баярладаг. Ер нь бол хүмүүс намайг сэтгүүлч, эсперанто хэлний багш гэдгээр маань их сайн таньдаг болжээ. Эцэст нь хэлэхэд цөөхөн монголчууд маань эв нэгдэлтэй, ирээдүйтэй хэл соёл шинжлэх ухааны төлөө эрдэмтэн, зохиолчдынхоо үгийг сонсч байгаасай гэж хүсэх байна. Манай залуучууд их туйлширдаг болж. “Орос хэл сайн суръя гэвэл эхлээд эсперанто хэл сур” гэж манай Б.Ренчин багш 1989 онд “Хүүхдийн хүмүүжил”, “Цог” сэтгүүлд хоёр том өгүүлэл бичиж, нийтлүүлснийг нь энд тодотгож хэлмээр байна.

5 Сэтгэгдэл
Монгол орны өнцөг булан бүрт суугаа 21 аймгийн хүүхэд,залуустаа зориулж даяарчлалын өнөө үед олон улсын харилцаанд,дэлхий даяар хамгийн их түгэн дэлгэрсэн анхны логик,зохиомол хэлний нэг болох Эсперанто хэлний алсын зайн төлбөртэй сургалтыг (Онлайн биш) ухаалаг утасны тусламжтайгаар SMS мэссэжээр чөлөөт арга барилаар анх удаагаа өргөн уудам Монгол орон даяар аж төрөн суугаа хүүхэд,залуустаа зориулж заах гэж байна. Суралцах гэж байгаа та бүхэн зав чөлөөгөөрөө,дуртай үедээ мэдээлэл-технологийн дэвшил болсон ухаалаг утасныхаа SMS мэссэжээр өргөн уудам Монгол орны хаанаас ч холбогдож болно. Цаганд баригдахгүй,мөн таны асуусан өгүүлбэрийг Монголоос Эсперанто руу, Эсперантогоос Монгол руу шууд орчуулж өгнө. Сургалтын хугацаа гэж цаг хугацаанд баригдахгүй. Эсперанто болон Монгол хэлний (монгол кирилл үсгийн фонт) зориулалтын үсгийн фонттой ухаалаг утаснаас сургалт явуулна. Play store болон интернэтээс "Esperanto keyboard,мөн "Mongolian keyboard" гэсэн аппликэйшн-үсгийн фонтийг та ухаалаг утсандаа татаж аваарай. Сургалтын төлбөр: 20,000 төгрөг Хаан банк: 5920418006 дансанд төлбөрөө шилжүүлнэ үү. Мэссэжээр холбогдох утас: 93030045., 88197312.
Та хэрэв эсперанто хэл сурмаар байвал гүүнлээс мэдээлэл хайгаарай. Дүүрэн мэдээлэл байгаа. бас http://lernu.net гэсэн олон хэл дээр байдаг,олон үндэстний сайт байдаг.
Se vi volas lerni esperanton serĉu informojn el la Guglo. Tie abundas multe da informoj. http://lernu.net
Temdegnuud neg l bishee.)) neg yum heleed bnadaa))
Энэ хүний яриа нэг л логик муутай юм уу гэж анзаарагдав. Б.Ренчин абугай 1977 онд мөнхбусыг үзүүлсэн биш билүү, гэтэл 1989 онд өгүүлэл бичиж хэвлүүлсэн гэх. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь наяад оны дундуур гарсан байтал ерээд онд гарсан гэх. МоАХ-ны нэг төрлийн 3 тэмдэг цувуулж зүүсэн нь ямар учиртай юм бол.
Хамгийн их уншсан