Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Нэгдүгээр сургуулийн захирлыг авлига өгсөн хүнтэй нь хамт саатуулжээ

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий боловсролын I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрсөн шөнө саатуулжээ. Түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа аж. Тодруулбал, нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авахдаа, өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байна. Түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт баривчилсан аж. Өмнө нь АТГ-аас “Нэгдүгээр сургуульд БСШУСЯ-наас элсүүлэх цохолттой 41 хүүхэд ирсэн байсан. Хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна” хэмээн мэдээлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан