Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
О.Алтансүх:192.5 сая төгрөгөөр нөхөн сэргээх тоног төхөөрөмж, хүүхдийн ор дэвсгэр авсан

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Хүүхэд хөгжил, хамгааллын 6,4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өгсөн юм. Тэрээр “Манай салбар бол энэ жил маш ачаалалтай ажиллаж, олон ажлыг амжуулсан жил байсан. Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэт ойлгогдохоор мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэн байгааг хараад олон хүн асуулаа. Уг төсвийн 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан. Хүүхэд хамгааллын асуудал олон салбар хамтарч хийж хэрэгжүүлдэг онцгой ажилтай салбар. Уг зардлаас хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа, хүүхдэд хамгааллын үйлчилгээ заавал хүргэхтэй холбоотой зарим үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх, хүүхэд хамгааллын мэдээллийн санг бий болгох, хөгжүүлэх, бэлгийн хүчирхийлэлд болон хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулах, хараа хяналтгүй хүүхдийн Нартхангай хүүхэд хөгжил сургалтын төвийн үйл ажиллагаанд нийтдээ 1,350.0 сая төгрөг зарцуулаад байна. Мөн хамтарсан багийг үйл ажиллагаанд зориулж 453,7 сая төгрөг гэх мэтээр зарцуулсан. Мөн Шинээр байгуулагдсан сургалт судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй зарим нэг орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүдэд 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга, “Өнөр бүл” хүүхдийн төвд архивын тоног төхөөрөмжид 23,0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75,0 сая, түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44,5 сая төгрөгийн гээд нийт 192,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Гэхдээ бид албан тасалгаандаа тавилга аваад тавьчихаагүй, хэрэгцээт газар нь авсныг анзаарсан байх” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан