Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг дараалсан таван жилийн цалингийн дундаар тооцно

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.10.10/ хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.Тэрбээр, “Цэргийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д төрийн тусгай алба, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах,..төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх,..албан тушаалд хамаарахаар  тус тус тодорхойлсон.

Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн энэхүү онцлог байдлаас шалтгаалан 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, энэхүү тэтгэврийн харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг. Энэхүү хуулийн зохицуулалтад цэргийн албан хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын тусгай алба хаагчид хамрагддаг ба эдгээр албан хаагчийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй  хөдөлмөр, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр байдгийг харгалзан тэдний эрх зүйн байдал, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын бусад асуудлыг тусгайлан авч үзэн хуулиар зохицуулж ирсэн ба цаашид ч зохицуулах шаардлагатай байна” гэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 2 сарын 2-ны өдрийн хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон. Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа албан хаагчдад хохиролтой тусч байна. Тухайлбал, энэхүү өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн тэтгэвэр нэг сард 30704-33512 төгрөгөөр, офицерын тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр,  ахлах офицерын тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар байна хэмээн тэрбээр нэмж хэлсэн.  

2018 оны эхээр цэргийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авахаар хүсэлт гаргах нь ихэсч байгаа нь энэхүү эрх зүйн байдал дордсон зохицуулалт нөлөөлж байна гэж төсөл санаачлагчид үзсэн бөгөөд зөвхөн цагдаагийн байгууллагаас жилд дунджаар тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргадаг алба хаагчдын тоо даруй тав дахин өссөн хэмээн онцоллоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах шаардлага нь хэдийгээр иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөд хүргэж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж үзэн залруулах алхам боловч түүнийг дагаж тушаалаар ажил үүргээ гүйцэтгэдэг, тодорхой эрхүүдээ хуулиар хязгаарлуулдаг, байнгын бэлэн байдалд ажиллаж амьдардаг онцлогтой төрийн тусгай албан хаагчдын тэтгэвэр буурах ёсгүй хэмээн үзэж буйгаа төсөл санаачлагч илэрхийлсэн.  Ийнхүү тэтгэвэр буурах нь зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, цагдаагийн байгуулага, хил хамгаалах, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын олон мянган албан хаагчдын итгэл мөхөсдөх, сөрөг уур амьсгал бий болох улмаар ажлын бүтээмж буурах, салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэх сөрөг үр дагавартай гэж үзжээ.

Дээрх шаардлагыг үндэслэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсоныг буцаан дараалсан таван жил болгохаар тусгажээ.

 

1 Сэтгэгдэл
Zovhon tergiihniigvv bolildo bidch gesen adilhan hodolmor hiisen shv
Хамгийн их уншсан