Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтдэд Ерөнхийлөгчийн, БСШУ-ы сайдын нэрэмжит шагнал хүртээнэ

 

 

БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулж буй “Хүрэлтогоот” инженерчлэл, технологи, инновацийн эрдэм шинжилгээнийбага хурлыг 14 дэх жилдээ болж байна.

“Хүрэлтогоот 2018” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр “Техник технологи, инновацийн салбар хуралдаан”-аар үргэлжилж буй юм. Эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Өнөөдрийн хуралдаанд шилдэг 10 залуу судлаачаас гаднаШинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор Д.Дашжамц, доктор Б.Загдхорол нар хүндэтгэлийн илтгэлтавина. Өнөөдрийн хуралдаанаас өмнө Анагаах ухаан, Байгалийн ухаан болон Газарзүй, геологи, Нийгмийн шинжлэх ухаан, Эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар хуралдаан болсон. Харин энэ сарын 27-нд Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар хуралдаан болох юм.

“Хүрэлтогоот 2018”-ын төгсгөлд салбар хуралдаан бүрээс шалгарсан шилдэг 14 судлаачийг БСШУС-ын сайдын нэрэмжит Грант 4 сая төгрөгөөр шагнана. Мөн дэд байрт шалгарсан 14 судлаачид өргөмжлөл, үнэ бүхий зүйл, Улсын Ерөнхийлөгчийннэрэмжит шагнал болон ШУА-ийн залуу судлаачийн тэтгэлэг олгох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан