Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ 2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Татварын багц хуулийн шинэчлэл улсын төсвийн орлогийг 110 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ

Монгол Улсын 2019 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Төсвийн  төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг хэмээн тусгасан. Тэгвэл энэ орлогын 8.5 гаруй их наяд нь татварын орлого юм.

Сангийн яамнаас Татварын багц хуулийг шинэчлэх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хууль өөрчлөгдсөнөөр татварын орлого 3.5 хувиар буюу 110 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:  Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор ирэх оны төсвийн орлого нэмэгдэнэ. Энэ  хуулийг шинэчлэхийн тулд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийсэн. Тухайлбал, бүх аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийг хамруулсан юм. Мөн мэргэжлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн саналыг авсан. Татварын хуулийн гол зорилго нь татварын тэгш шударга байх зарчим байдаг. Иймд уг  баримталж бизнес эрхлэгчдэд дарамт учруулахгүй, татварын тайлагналт нь энгийн хялбар байхад анхаарал тавьсан. Тухайлбал, жилд 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтай аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвар төлнө. Татварын тайланг  жижиг аж ахуйн нэгжүүд  жилд 1 удаа гаргахаар тусгасан. Дунд аж ахуйн нэгж тайлангаа   2 удаа гаргах бол томоохон нь өнөөгийн зарчмаар жилд 4 удаа тайлагнахаар тусгаад байгаа.   Татварын багц хуулийн өөрчлөлтийг УИХ энэ онд багтаан хэлэлцээд батлаад өгчих байх гэж бодож байна гэлээ.

Татварын багц хууль өөрчлөгдсөн ч татвар ногдуулах хувь хэмжээнд  өөрчлөлт орохгүй хэмээн Сангийн яам, Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд батлан хэлж буй.  Харин  гол өөрчлөлт нь татварын бааз сууриа нэмэгдүүлэх зорилогтой. Өөрөөр хэлбэл татвар хурааж чадахгүй байгаа нэгжүүдээс татвар авах эрх зүйн орчинг бүрдүүлэх аж.

Татварын хуулийг шинэчлэх болсон гол шалтгаан нь Европын холбооноос “татварын шударга бус тогтолцоотой” орны хар жагсаалтад оруулсан явдал гэж хэлж болно.  Харин өнөөдөр холбогдох хууль эрх зүйн шинэчлэлт хийж хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж буй тул саарал жагсаалтад оруулаад байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс татвараас бултах, терроризмыг санхүүжүүлэх нөхцөл бололцоо олгож байна хэмээн олон улсын хэмжээнд үзсэн юм.

Ингээд шинэчилж буй хуулийн төсөлд олон улсын олон улсын татварыг нэлээд түлхүү оруулж өгчээ. Нэг ёсондоо Монгол Улсад бүртгэлгүй ч манай нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулсан эсвэл үйлчилгээ үзүүлсэн гадаадын компани, хувь хүнд татвар ногдуулдаг болох юм. Товчхондоо Монгол Улсын олсон гадаадын компани, хувь хүний орлогоос татвар авна гэсэн үг.

Ингэснээр гадагшаа гарч буй валютын урсгалд хяналт тавих, төсвийн орлогоо нэмэгдүүлэх бааз суурь сайжрах юм.

 

 

1 Сэтгэгдэл
Хүрэлбаатар сайд маш чухал шинэчлэлүүд оруулсан байна лээ.Татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэдэг хамгийн чухал шүү.
Хамгийн их уншсан