Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Дорно дахины судлалын институтын 200 жилийн ой тохиож байна

Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын институтын 200 жилийн ойн арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Москва хотын Дэлхийн Худалдааны төвд зохион байгуулагдлаа.

Дорно дахины судлалын институт нь 1818 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхийн судалгаа шинжилгээний тэргүүлэх байгууллагуудын нэгээр хүлээн зөвшөөрөгддөг томоохон институтийн нэг юм. Уг ойн аргахэмжээний хүрээнд зохион байгуулагдсан олон Улсын Конгресд Оросын Холбооны Улс болон дэлхийн өнцөг бүрээс Дорно дахины судлаачид цугларан 5 салбар хуралдаан амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд дорно дахины судлал нь дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн төрөлхтний нэгдмэл соёл иргэншилд нөлөөлөх нь гэсэн асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Тус конгрессд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар болон Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар оролцлоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан