Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сурагчдын амралтын товыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ

Сурагчдыг ирэх сарын 25-наас хоёрдугаар сарын 1 хүртэл амраах шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл өчигдрөөс эрчээ авав. ЭМЯ-наас өвлийн ид хүйтэн цагаар вирүсийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг XII/15-II/15 хүртэл сунгах санаачилгыг гаргасан хэдий ч эцэслэн шийдэгдээгүй гэсэн үг. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монгол Улсад хэрэглэгдэж ирсэн хичээлийн хуваарийн журмын дагуу онцгой тохиолдолд 21 хоногоос дээш хугацаагаар хичээлийг тасалдуулах заалт бий. Тэгэхээр дараа нь хичээлийг хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хоёр сар амарна гэхээр долдугаар сарын 06, 07-ны өдөр хүрч сурагчдын амралт эхэлнэ. Наадам дөхөж амрахаар ЭЕШ-ыг хэзээ зохион байгуулах вэ гэдэг ачаалал боловсролын салбарт үүснэ. Тиймээс өвчлөлийн нөхцөл байдлыг харж, ид ачааллын үед 2 сар биш нэг сар амраах, бага ангийнханд хувилбарт зохицуулалт хийх талаар хамтран ажиллаж шийдвэр гаргах ёстой. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлын эцсийн шийдвэр нь гарч, олон нийтэд нээлттэй байдлаар шийдэгдэнэ” гэсэн хариу өгсөн байгаа.

Угтаа бол хоёрдугаар улирлын амралт хуваарь ёсоор бол -I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног, VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амрах учиртай. Гэвч ЭМЯ-наас гаргасан санаачилгын дагуу амраах уу, эсвэл хуваарь ёсоор амраах уу гэдэг эцсийн шийдвэр Засгийн газрын хурлаас гарах нь.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан