Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ц.Цогзолмаа:СУРГАЛТЫН ЗЭЭЛ ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ БОЛСОН

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

“Өнгөрсөн 7 хоногт Ховдод 3 өдөр ажиллаад ирлээ. 3 сумаар орлоо. Оюутны хөгжлийн зээлийн талаар мэдэж байгаа хүн бараг алга. Хүү маань онц сурдаг учраас 2 жилийн 15% хүүтэй тэтгэврийн зээл авч сургалтынх нь төлбөрийг төлсөн гэх эмээтэй таарлаа.

- Оюутны хөгжлийн зээл гэж гарсан шүү дээ, ямар ч хүүгүй. Онц сурдаг хүүхдэд бол ямар ч асуудалгүй олгогдох ёстой.
- Өнгөрсөн жил тийм зээл хөөцөлдсөн чинь барьцаа энээ тэрээ гээд олон юм шаардаад байсан гэсэн шүү дээ. Тэр нь дийлдэхгүй юм билээ...
- Энэ жилээс ямар ч хүүгүй, барьцаагүй болчихсон шүү дээ...

Бид хоёрын дунд нэг ийм яриа боллоо. Эмээ баахан ерөөл тавьж дараа жилээс ач хүүгээ оюутны хөгжлийн зээлд хамруулах болоод салсан. Ийм байдал ялангуяа хөдөө орон нутагт их түгээмэл байна. Тиймээс Ховд их сургууль дээр ажиллахдаа сайн сурдаг оюутнуудаа энэ зээлийн хөтөлбөрт хамруулах талаар маш сайн анхаарал тавьж ажиллах талаар үүрэг өгсөн. Эндээс явахаасаа өмнө Зээлийн сангийн даргадаа ч ийм үүрэг өгөөд явсан. Энэ 7 хоногт их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж энэ талаар үүрэг өгье гэж төлөвлөж байна.

Ер нь бол энэ Засгийн газрын гаргасан түүхэн том шийдвэр бол Оюутны хөгжлийн зээлийг ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ болгосон явдал гэж боддог. Тавигдах хамгийн том шаардлага, шалгуур нь сурлагын дүн. Оюутан бол голч оноо 2,8-аас дээш, анхлан элсэгч бол ЭЕШ-ын оноо 600-гаас дээш байх. Төгсөөд зээлээ заавал эргэж төлнө. Төлөхгүй бол найдваргүй зээлдэгч болно. Журам нь ийм. Өөрөөр хэлбэл, сайн сурлагатай оюутныг бодлогоор дэмжсэн, тэднийг хариуцлагажуулсан сайн хөтөлбөр гэж боддог доо” гэжээ.

2 Сэтгэгдэл
Чиний юм ярих яах вэ?тэр хүүхдийн тоглоомын талбай авах гэж байгаа нөхөдтэйгээл ярих хэрэгтэй.
Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.
Хамгийн их уншсан