Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх талаар санал солилцлоо

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Нийслэлийн Боловсролын газрын дарга удирдах албан тушаалтнууд, дүүргийн боловсролын хэлтсийн дарга нартай дөрөв дэх удаагаа уулзлаа. Өмнөх уулзалтуудаар нийслэлийн хэмжээний Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг хөндөж, эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгах чиглэл өгч, олон ажил хийгдсэн.

  Энэ удаагийн уулзалтаар  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон  гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх талаар санал солилцож үүрэг чиглэл өглөө.

  Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Хэдийгээр 2019 оны улсын төсөвт 113 сургууль шинээр барихаар төсөвлөгдсөн ч гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг бүрэн хэмжээнд хоёр ээлжид шилжүүлэхэд хангалтгүй гэсэн тооцоо бий. Төвийн сургуулиудад үүссэн төвлөрлийг сааруулах, хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь сургуульд суралцуулах, хамран сургах тойргоо оновчтой тогтоох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах, ирэх таван жилийн нэгдүгээр ангид элсэх хүүхэд, бүлэг дүүргэлтийн дундаж зэрэг тооцоо судалгааг нарийн гаргах чиглэлийг дэд сайд Г.Ганбаяр өглөө.

  2019-2020 оны хичээлийн жилд хоёр ээлжтэй болгох асуудлыг бодлогын хувьд болон орон нутагтаа ажиллаж байгаа боловсролын хэлтсийн удирдлагуудын хүрээнд дахин ярилцахаар боллоо. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан