Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
30 багш мастер багшийн эрх авч, үндэсний хэмжээнд сургалт явуулах эрхтэй боллоо

 

Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Сингапурын политехникийн сургууль дээр зохион байгуулагдсан ахисан түвшний CDIO арга зүйн мастер багш бэлтгэх сургалт зохиогдлоо. 

БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэрэгжилтэн М.Энхээ баг нараа ахлан оролцлоо. Сургалтад Монгол Улсын Их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Техник технологийн дээд сургуулийн нийт 30 багш хамрагдаж мастер багшийн эрх авч, үндэсний хэмжээнд сургалт явуулах эрхтэй болсон.

Сингапур улсад зохион байгуулагдсан тус сургалт нь сургагч багш нарыг CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн бодит үр дүнтэй танилцуулах, өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайжруулж, хөгжүүлэх, CDIO арга зүйг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх төлөвлөгөө гаргах 3 үндсэн зорилготой зохион байгуулагдсан ба “Сингапурын ур чадварын хүрээ ба аж үйлдвэрийн шилжилт”, “Мэргэжилд суурилсан заах арга зүй” сэдэвт илтгэл сонсож, Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 лабратори, нисэх онгоцны симуляцийн төв, усан онгоцны сургалтын төв, үнэртэн, косметикийн төв, ази номхон далайн ундаа үйлдвэр, кибер сургалтын төв, ахисан түвшний үйлдвэржилтийн төвөөр зочиллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан