Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн талаар илтгэл хэлэлцүүлж байна

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн хөгжил” онол, практикийн 6-р бага хурал Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтэд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осор нээж үг хэллээ. Тэрээр, “Хичээл заахаас өмнө хүүхдээ, агуулгаа, арга зүйгээ судалж, бэлтгэснээр багш нь судлаач багш, сургууль нь сурагчдын хөгжлийг дэмжсэн, сургалт нь суралцахуйг дэмжсэн болох юм. БСШУСЯ нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн хичээлийн судалгааг цаашид тогтмол, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэлээ.

Хичээлийн судалгааг судлан хөгжүүлж, багшлах арга зүйгээ тасралтгүй сайжруулж байгаа багш нар болон өнөөг хүртэл дэмжин ажилладаг ЖАЙКА байгууллага болон Японы зөвлөх багш нарт тэрээр талархал илэрхийллээ.

Хичээлийн судалгааг анх 2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон ЖАЙКА байгууллага хамтран төслөөр хэрэгжүүлж байсан бол одоо Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын Хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран сургууль, багш нарт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

2013 оноос хойш зохион байгуулагдаж буй тус хуралд нийтдээ 700 гаруй илтгэл иржээ, энэ жил 135 илтгэлийг хэлэлцэн туршлагаа хуваалцсан байна. Боловсролын бодлогын хэрэгжилт нь сургуулийн үйл ажиллагаа ялангуяа хичээлээс, хичээлийн чанар нь судалгаанаас хамаарна гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан