Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахад оролцсон эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг шийдвэрлэв Д.Сумъяабазар:Асран хүмүүжүүлэх газар засан хүмүүжүүлэхэд байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна Т.Энхбаатар: Хятадууд вакцины туршилтын үр дүнгээ шинжлэх ухааны болон анагаахын сэтгүүлд одоо хүртэл нийтлээгүй ЛОЖИСТИКИЙН ТӨВ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГДСЭН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛНА КОВИД-19 гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын дуудлага мэдээлэл 2 дахин өсчээ Ө.Ган-Өлзий:Мэдээлэл цацагдсаны дараа хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал бүр дордсон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо Л.Халтар сайдын шийдвэрээр нүүрсний экспорт гацав Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа Х.Баттулга:Маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй
Б.Энх-Оюун: “MR” бол Монгол брэнд

Б.Энх-Оюун: “MR” бол Монгол брэнд

Б.БИЛГҮҮН

 Үндэсний шилдэг загвартай бүтээгдэхүүнээр шалгарсан “MR” монгол арьсан цүнхний брэндийг үндэслэгч,“SRB” компанийн захирал Б.Энх-Оюунтай ярилцлаа.

-Уламжлалт мал аж ахуйгаа өнөөг хүртэл эрхэлсээр байгаа манай улсад арьс, ширний үйлдвэрлэл социализмын үед эрчимтэй хөгжиж байсан. Зах зээл талаасаа бол хэдийнэ судлагдсан талбар гэж болно. Өрсөлдөөн ч их байдаг. Харин та яагаад арьс ширний, тэр дундаа арьсан цүнхний зах зээлд орох болсон юм бэ?
-Өмнө нь бизнес хийнэ гэж боддог байсан ч, яг арьсан бүтээгдэхүүний зах зээлд орно гэж бодож яваагүй юм. Бизнесийн санаагаа эрэлхийлж байх үедээ энэ салбарыг судалж, Монголд арьсан цүнхний брэндийн зах зээл байгаа юм байна гээд “MR” брэндийг 2012 онд үүсгэн байгуулсан. Бизнесийн аль ч салбар эрсдэлтэй, өрсөлдөөн ихтэй. Манай улсад олон мянган арьсан цүнх, гутал, хэтэвч байгаа ч яг дотоодын арьсан цүнхний брэнд гэвэл тийм ч олон биш шүү дээ. Дээрээс нь бидний брэндийн бас нэг давуу тал нь бид зөвхөн монгол үхэр, сарлагийн арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Импортын ямар ч төрлийн арьс хэрэглэдэггүй.

-Бид бэлтгэсэн арьсныхаа дөнгөж 20 гаруй хувийг дотооддоо боловсруулдаг. Үлдсэнийг нь түүхийгээр эскпортод гарч байна. Харин та гүн боловсруулалт хийж байгаа энэхүү цөөхөн хувиас гол түүхий эдээ татаж, ашиглаж байна. Монгол арьсны чанарын хувьд юу хэлэх вэ?
-Түүхийгээрээ буюу экспортод гарч байгаа арьсны ихэнх нь урд хөршийн зах зээлд гардаг. Харин боловсруулсан арьсны 40 гаруй хувь нь Итали, Испани, Турк зэрэг арьсан гутал, цүнх үйлдвэрлэдгээрээ алдартай улс руу гарч байгаа гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, манай улсын боловсруулсан арьс чанарын хувьд аль ч улсад гологдохгүй үйлдвэрлэлд ашигладаг гэсэн үг. Энэ нь зөвхөн боловсруулалт ч биш монгол үхэр, сарлаг өөрөө байгалийн хатуу чангад дасан зохицсон, арьс зузаантай, шим тэжээлтэй өвс ургамал иддэг гээд бараг л унаган “брэнд” байдагтай холбоотой. Гэтэл энэ арьс экспортод гараад өртөг шингээд эргээд импортын бүтээгдэхүүн болж орж ирж байгааг үгүйсгэхгүй. Харин бид гүн боловсруулсан арьсаа дотооддоо торгоож, өөрсдөө үйлдвэрлэлд ашиглаж, цүнх хийж байна. Ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч гаднаас материал авахгүй, авах шаардлагагүй байгаадаа бас баяртай байдаг. Тиймээс өөрийн брэндийг гадаадын брэндээс дутахгүй чанар, загвартай гэж хэлж чадна. Мөн арьс шир боловсруулах үйлдвэрүүдтэй бидний бүтээгдэхүүн харилцан хамааралтай хөгжиж, сайжирч байдаг. Жишээлбэл, биднийг анх цүнх оёж эхлэхэд будаг нь унаж, халцарч, арьс нь нимгэн эсвэл зузаан байх тохиолдол гарч байсан. Харин энэ бүхнийгээ харилцан ярилцаж, алдааг нь хэлж, засч залруулахыг хүсэх бүрд арьсны чанар сайжирч байсан юм. Одоо бол асуудалгүй.

-Арьсны хувьд ямар ч байсан асуудалгүй гэлээ. Харин гадныхан эцсийн бүтээгдэхүүн болсон “арьсыг” хэр сонирхдог вэ?
-Монгол гэхээсээ илүү гадаадын зах зээл том учраас тийшээ чиглэж үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ монгол арьсан цүнхийг сонирхож худалдаж авах зах зээл бий. Тухайлбал, бид одоогоор Япон, Солонгос, Тайвань гэсэн улс руу экспорт хийж байгаа. Японд анх брэндээ үүсгэн байгуулснаасаа хойш экспорт хийж байгаа бол Тайваньд хоёр удаа, Солонгост нэг удаа экспортолж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

-Брэндээ үүсгэн байгуулаад л шууд экспорт хийж эхэлсэн гэж үү?
-Яахав, анх бизнесийн судалгаа хийж байхдаа брэндийнхээ зах зээлийг эхлээд гадаадаас хайсан. Одоогоос гурван жилийн өмнө бэлэн бүтээгдэхүүн экспортолдог компани бараг байгаагүй. Харин дээр хэлсэн шиг хагас боловсруулсан арьс, ширний экспорт хийдэг компани байсан. Тийм болохоор зорилтот зах зээлээ эхлээд гадаадаас хайсан хэрэг.

-Харин одоо?
-Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ маш их дэмждэг болсон. Засгийн газраас ч гэсэн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж байна. Үүний ачаар үндэсний олон үйлдвэр сэргэж байгаа гэж боддог. Манайх гэхэд одоо Улсын их дэлгүүр, “Max mall” их дэлгүүрт салбартай, үйлдвэрийн нэрийн дэлгүүр дээрээ бас бүтээгдэхүүнээ худалдаж байна. Манайхан сүүлийн үед монгол арьсаа хэрэглэе гэх нь нэмэгдсэн. Үүнийг дагаад борлуулалт ч өсч байгаа.

-Өдөрт хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм бэ. Бас борлуулалтынхаа талаар тодорхой тоо хэлэх боломжтой юу?
-Яг өөрийн үйлдвэрт өдөрт 20-30 цүнх хийж байгаа. Бас бүтээгдэхүүнээ бид өөрсдөө нийлүүлж, захиалгаар оёулах үе бий. Энэ нь бөөнөөр болоод гадаад захиалга нэмэгдсэн үетэй холбоотой. Тийм болохоор өдрийн бүтээгдэхүүний тоо янз бүр л гарна. Харин борлуулалтын тухайд бүтээгдэхүүн нийлүүлэлттэй шууд холбогддог. Үйлдвэрлээд, нийлүүлээд байвал тэр хэрээр зарагдана л гэсэн үг.

-Одоо хичнээн ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Анх бол хоёулхнаа л брэнд бий болгох гэж зүтгэж эхэлсэн. Одоогоор 25-уулаа болсон. Цаашид улам л өргөжин тэлнэ гэж өөдрөгөөр боддог.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байгаа гэж та хэлсэн. Яг таныг бүтээгдэхүүн хийж, борлуулахад Засгийн газар хууль эрх зүйн ямар бололцоо олгож байгаа вэ?
-Экспорт хийж байгаа бүтээгдэхүүнд татвар байдаггүй. Энэ жил экспортыг дэмжих бодлогыг Аж үйлдвэрийн яам боловсруулсан байна. Энэ нь бидэнд их дэм болж байна. Мөн улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл өгдөг. Өнгөрсөн жил манай компани арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдсан. Энэ бүх боломжийг улс бий болгож, чадлаараа л дэмжиж байгаа гэж боддог.

-Хичнээн төгрөгийн зээл авсан нь тийм чухал биш. Харин зээлийг хэрхэн зарцуулж, үйлдвэрлэлдээ үр бүтээлтэй ашигласан нь илүү чухал. Таны хувьд зээлээ хэрхэн ашигласан бэ, үр бүтээлийг нь хүртэж чадсан уу?
-Бид өнгөрсөн жил эргэлтийн хөрөнгөөрөө үйлдвэрийн байр авсан. Эргээд энэ байраа барьцаалаад, дахин эргэлтийн хөрөнгө зээлсэн. Жижиг ч гэлтгүй өөрийн гэсэн үйлдвэрлэлийн байртай байна гэдэг бидэнд давуу тал бий болгож өгсөн. Ямартай ч өнгөрсөн жил долоон ажилтантай байхдаа зээл авсан. Одоо бид 25-уулаа болсон гэхээр зээлийн үр ашиг гарсан байгаа биз дээ. Мөн эргэн төлөлтөө цаг хугацаандаа хийгээд явж байна. Цаашдаа үйлдвэрийн байраа дахин томруулах ойрын зорилго тавьсан.

-Танд энэ үйлдвэрлэлийг эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Монгол арьсаар бүтээгдэхүүн хийх гэж зорьж байгаа манай үйлдвэрийн хувьд арьсны хомсдол үүсэх бэрхшээл их байдаг. Бид “Дархан нэхий”, “Монгол Шевро”, “Их эргэлт” гээд хоёр, гуравхаан компаниас арьс авдаг. Эдгээр нь том компани учраас нэг удаад их хэмжээгээр арьс захиалдаг. Түүнээс бидний жижиг үйлдвэрт тохирсон бага хэмжээний арьс боловсруулж өгөхөд хүндрэлтэй. Харин бид бас их хэмжээгээр арьс авах боломж төдийлэн байхгүй. Хаа, хаанаа зохицуулаад л явахыг боддог. Харин тэр үйлдвэрүүд ямар нэг асуудлаас үүдэн арьс боловсруулах боломжгүй бол манай үйлдвэрлэл шууд зогсдог. Тэгэхээр нэг ёсны түүхий эдийн хувьд хараат байна. Хэдийгээр импортын арьс зарж байгаа газруудаас хүссэн цагтаа, дуртай өнгөө сонгож авах боломж байдаг ч бид импортын арьс хэрэглэхгүй, дотоодын арьс хэрэглэхийг эрхэм зорилгоо болгодог. Үүнийг дагаад олон өнгийн биш тогтсон долоон өнгийн арьсан цүнх гаргадаг. Энэ мэт саад бэрхшээл тоочих юм бол дуусахгүй. Гэхдээ аливаа бэрхшээлийг даван туулах арга зам заавал байдаг.

-Тэгвэл боловсруулах үйлдвэртэй болж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар бодож байсан уу. Өөрөөр хэлбэл, түүхий эдээсээ хараат бусаар ажиллана гэсэн үг.
-Би нэгэнт л арьсаар цүнх хийдэг тул нойтон арьс хэрхэн, ямар дамжлагаар бэлэн бүтээгдэхүүний арьс болдог вэ гэдгийг мэднэ. Энэ бол маш хүнд ажил. Нөгөөтэйгүүр, Монголоор дүүрэн арьс, шир боловсруулах үйлдвэр байхад би зэрэгцэх тухай бодож байгаагүй. Маш олон жил арьс, шир боловсруулсан туршлага тэдэнд байгаа учраас илүү сайжруулбал, энэ салбар илүү хурдан хөгжинө. Түүнээс бэлэн бүтээгдэхүүн хийж байж, түүхий эдээ боловсруулна гэвэл хэцүү. Ер нь брэнд хийе гэвэл чаддаг, чаддаг зүйлээ дор бүрээ сайн хийх ёстой гэж боддог. Жишээ нь, хэдийгээр монгол арьс сайн, маш чанартай ч сайн брэнд хийе гэвэл өсгөж байгаа малаасаа эхлээд анхаарах ёстой. Арьсны шинж чанарыг алдагдуулахгүй хэрхэн нядлах вэ, гэдэг ч юм уу. Бид нэг хийгээд, үүнийгээ дадал болчихвол чадахгүй зүйл үгүй. Тийм болохоор бусад компаниудаа ч яг натурал, өөрсдийн монгол арьсаараа арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж уриалмаар байна.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан