Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ОХУ-тай 2020 он хүртэл дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

 

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд М.А.Боровскаятай уулзаж, хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, 2019-2020 онд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй квотыг бүрэн ашиглах, суралцах чиглэлийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэх түүнчлэн тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр өдгөө Эрхүү хотноо Байгалийн их сургуульд суралцаж буй 10 оюутныг цаашид ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамруулах, ОХУ-д төгсөгчдөд дипломын хамт голч дүнгийн тодорхойлолтыг олгож байх зэрэг асуудлаар санал солилцов.

Сайд Ц.Цогзолмаа, “ОХУ-ын төгсөгчдийн диплом сайн, онц гэх мэт дүнгийн жагсаалттай ирдэг. Төгсөгчид бусад оронд магистр, докторын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахад голч дүнгийн тодорхойлолт нэхдэг ба үүнийг төгссөн сургуулиасаа авахад хугацаа алдах, өгөхгүй байх зэрэг хүндрэл чирэгдэл үүсдэг. Иймд Болонийн конвенцийн аргачлалаар голч дүнг гаргаж, дипломын хавсралт өгч байх талаар тохиролцлоо.

Мөн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XII хуралдааныг Москва хотноо 2018 оны 2 дугаар сард амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж дараагийн хурлыг Улаанбаатар хотноо 2019 онд зохион байгуулахаар талууд санал нэгдэв.

Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд болон их, дээд сургуулийн хоорондын хамтын ажиллагаа маш идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал, 2018 онд МУИС-д Москвагийн их сургуулийн сургалт-судалгааны Ломоносовын төвийг байгуулаад буй. Тус сургуульд Орос хэлний бэлтгэл факультетийг шинээр нээж энэ хичээлийн жилд 100 орчим оюутныг элсүүлэн суралцуулж байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан