Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан БСШУСЯ болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Хуралд ЮНЕСКО-ийн Төв байгууллагын болон Бээжин дэх төлөөлөгчийн газраас төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-оос хэрэгжүүлж байгаа Шинжлэх ухаан, технологи, инновацитай холбогдох төсөл хөтөлбөрүүд болон Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгслүүдийн даян дэлхийн ажиглалт (GO-SPIN) төслийн талаар танилцуулга хийлээ. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилт, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол Улсын ШУТИ-ийн тогтолцоог сайжруулах төслийн танилцуулга, явц, төслийн хүрээнд хийсэн ажлуудын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч бүх талын төлөөлөл бүхий 60-аад байгууллагын 80 гаруй төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцлоо.
Цаашид үндэсний болон ЮНЕСКО-ийн хамтарсан шинжээчдийн баг мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг хэрэгжүүлэх юм.

1 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Хамгийн их уншсан