Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Амралтын өдрүүдэд хүүхдийн номын хямдралтай худалдаа болно

 “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” төслийн хүрээнд Нийслэл хотод анх удаа Хүүхдийн номын хамгийн том хямдралтай ҮЗЭСГЭЛЭН худалдаа болох гэж байна.
12 дугаар сарын 1, 2-нд буюу бямба, ням гарагт нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор хамгийн өндөр хямдралтай НОМЫН худалдааг Соёлын төв өргөө болон Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын санд тус тус зохион байгуулахаар зэхэж байна.
Энэ үеэр хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд “Тагтаа” хэвлэлийн газар, “Сэлэнгэ” пресс, “Аз хур” ХХК, “Соёмбо” пресс, “Мир ном”, “Мон судар”, “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-Бумбардай комикоор тус тус оролцох аж. 
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Уншлагыг дэмжих-2021” төсөл батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, JCI Mongolia ТББ, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сантай хамтран хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан