Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
"Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг туршихаар боллоо

 

Сургуулийн “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл туршина

“Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудад “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй дараах үндсэн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцлоо. Үүнд:

  1. Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах;
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх, сургуулийн байрны хүртээмжтэй холбоотой асуудал, нөхцөл байдлыг судлах, дүн шинжилгээ хийх;

Мөн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, ЕБС-ийн захирал, багш, эцэг эхчүүдийн төлөөллүүд оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан