Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Өнөөдөр багш, ажилчид Сангийн яамны гадаа жагсана

2018 оны есдүгээр сарын 14-нд БСШУСЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн   холбоо, Сангийн яам, ХНХЯ,  Засгийн газраас томилогдсон эрх  бүхий хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг үндэслэн зургаан зүйлд нэмэлт хэлэлцээр байгуулсан.

Тус  хэлэлцээрийн нэгдүгээр заалтад зааснаар  2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтан болон нийт багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон.  Хэлэлцээрийн биелэлт дөрвөн сарын турш хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн талаар өнгөрсөн пүрэв гаригт /2018.12.20/ багш, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдээлэл хийсэн.

Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах албан чиглэлийг БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа нь аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн ч Сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас  дээрх шийдвэр хэрэгжээгүй аж.

Тиймээс өнөөдөр багш, ажилчид Сангийн яамны гадаа жагсана, цаашлаад  2019 онд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

1 Сэтгэгдэл
Багш нарын нэр барьж солиорохоо больл доо Эрдэнэбат аа!!! Та нарын тоглоом золиосны хүмүүс биш шүү.
Хамгийн их уншсан