Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Оюутны санаачилгын тэтгэлэгт төслийн эцсийн шалгаруулалт өнөөдөр эхэллээ

Оюутны санаачилгын тэтгэлэгт төслийн эцсийн шатны шалгаруулалт эхэллээ. БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны бодлогын газрын холбогдох мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөлөл, их дээд сургуулийн удирдлага, оюутны холбоодын төлөөлөл оролцож байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Инженер технологи, Багш, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төслийг 2018 оны арванхоёрдугаар сарын 3-наас 30 хоногийн хугацаатай зарласан. Нийт 243 төсөл ирснээс сургууль дээрээ эхний шатны шалгаруулалт явагдаж 147 төсөл шалгарсан юм.

Эцсийн шатны шалгаруулалт нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулах, санхүүжүүлэх” журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлагын дагуу үнэлнэ.

Шалгарсан төслүүдийн мэдээллийг Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн www.herp.mn болон БСШУСЯ-ны албан ёсны цахим хуудас болох www.mecss.gov.mn сайтаар зарлах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан