Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“JCI impact Mongol” ТББ сургуулийн орчны эрсдэлийг бууруулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “JCI impact Mongol” ТББ-ын 2019 оны Ерөнхийлөгч Л.Одсүрэн нар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах санамж бичиг үзгэллээ.

БСШУСЯ-наас 2018 онд ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан. Сургуулиудын 13 хувь нь их эрсдэлтэй, 74 хувь нь дунд эрсдэлтэй, 13 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Энэ дагуу хүүхэд хамгааллын олон ажил арга хэмжээг яамны зүгээс бодлогын төвшинд авч хэрэгжүүлж байгаа юм.

Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Хүүхдийн аюулгүй орчинд сурч, хөгжих, хайрлагдаж хүндлэгдэх суурь хэрэгцээг хангах нь хамгийн чухал. Ийм чухал ажилд хамтран олон нийтэд нөлөөлөх, сургуулийн эрсдэлийг бууруулахаар зориглосон JCI impact байгууллагын гишүүдэд талархаж байна. Сургууль дотуур байр их, бага эрсдэлтэй байна гэхээсээ илүүтэй огт байлгахгүй байх нь чухал. 2019 онд та бүхэнтэй хамтран ажилласнаар их эрсдэлтэй сургуулиудын эрсдэлийг бага болгох, бага эрсдэлтэй сургуулийн эрсдэлийг байхгүй болгосон үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Би өөрөө JCI байгууллагын бүтээгдэхүүн. ЖиСиАй-чууд бол онцгой сахилга бат, онцгой зарчим, онцгой хариуцлагатай манлайлагч залуус юм. ЖиСиАй-чууд бол авлига ашиг сонирхол, хүнд суртлаас ангид нийгэм, хойч ирээдүйн төлөө нүүр бардам ажилладаг “гэрлүүд” юм. Бидний хамтын ажиллагаа ч мөн Боловсролын салбарт гэрэл нэмнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан