Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Жаутыковын нэрэмжит ОУ-ын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна

 Казахстан улсын Алматы хотод  зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна.  2019 оны 1-р сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад Эрхэт Эрдэм багийн багш Ч.Сугардорж 2-р байранд жагсч мөнгөн медаль, сурагчдын олимпиадад математикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль,  1 дүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, 1 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, Алгоритм сургуулийн сурагч С.Арманбек  нар хүрэл медаль авсан амжилт гаргаад байна. Физикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан