Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш сар дэлхийд хамгийн их ойртох тул бага зэрэг том бас илүү гэрэлтэй харагдана

Маргааш сар бүтэн хиртэнэ

 

Сар хиртэлт гэдэг нь Сар Дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь Сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаарна. Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.

Маргааш /2019.01.20 /шөнө  байршлаасаа шалтгаалаад зарим газар даваа гаригийн үүрээр сарны бүтэн хиртэлт ажиглагдах нь. Үүний зэрэгцээ маргааш сар дэлхийд хамгийн их ойртох тул бага зэрэг том бас илүү гэрэлтэй харагдах аж. Энэ үзэгдлийг супер сар гарах гэж нэрлэдэг байна. АНУ-ын Райс их сургуулийн одон орон судлаач Патрик Хартиганы мэдээлснээр, сарны хиртэлт ойролцоогоор бүтэн цагийн хугацаанд үргэлжлэх аж.

 

Хэрэв тэнгэр цэлмэг байвал сарны бүтэн хиртэлтийг Хойд, Өмнөд Америк тив, Грийнлэнд, Исланд, Ирланд, Их Британи, Норвеги, Швед, Португаль, Франц, Испанийн далайн эргээс харж болох бол Европын үлдсэн хэсэг, Африкт сарны хиртэлт тал харагдах аж. Харамсалтай нь Ази, Австрали тив болон Шинэ-Зеландад сарны хиртэлт харагдахгүй нь. Дараагийн сарны бүтэн хиртэлт 2021 оны тавдугаар сард болох аж. Харин супер сар  хоёрдугаар сарын 19-нд гарах ба энэ үеэр сар дэлхийд 357300 км зайтай ойртох юм байна.

Сар бүтэн хиртэх үеэр сарны өнгө улайрч харагддаг ба энэ нь дэлхийн агаар мандалд нарны гэрэл сарнидагтай холбоотой ажээ. Тиймээс сарны бүтэн хиртэлтийг бас цуст сар гэж нэрлэх нь бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан