Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
    Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбоо хамтран Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. 1924 оны Ардын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Ардыг гэгээрүүлэх яам байгуулж байсан түүхтэй. Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Монгол улс хүүхэд, залуучуудынхаа боловсролын асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, байнга анхаарч ирсэн. Энэ оны байдлаар улсын төсвийн 16.6 хувийг боловсролд зарцуулж байгаа бөгөөд цаашид ч хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

Та бүхэн эрдэм шинжилгээний хурлаар гарсан үр дүнгээ бидэнтэй харамгүй хуваалцаж, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх замаар багшийн ур чадварыг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ. 
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр соён гэгээрүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор, процессор Жаргалын Лхамсүрэн, Төрийн соёрхол, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, процессор Очирын Гэрэл нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны ХҮНДЭТ өргөмжлөлөөр шагналаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан