Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Энэ онд 2 цэцэрлэг ашиглалтад орно

НҮБ-ын Хүүхдийн Сангийн ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөр Баянзүрх дүүрэгт 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. 5 жилийн хугацаанд үргэлжлэх уг хөтөлбөр нь боловсролын үйлчилгээг хүүхэд бүрт олгох, чанартай сургалтын орчинг бий болгох, эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилготой билээ. 
Иймд өнөөдөр дүүргийн Засаг дарга Т.Баясах болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар ‘’Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ зорилтын хүрээнд 2019-2020 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжих үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Дашрамд мэдээлэхэд, Улаанбаатар хотын 10 хүүхэд тутмын нэг нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Дүүргийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 73 хувь нь хамрагдсан бол Ерөнхий боловсролын сургуульд 99,8 хувьтай хамрагдаад байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагууд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дүүргийн 9,17 дугаар хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажлыг амжилттай дуусгаж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулан ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан