Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Боловсролын салбарын ажилчдын цалин бодитоор нэмэгдээгүй гэв


Багш ажилтнууд өнгөрсөн оны 9 дүгээр сард боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаялт хийсэн билээ. Засгийн газрын түвшинд ажилласан Ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтээр 2018-2019 онд нэмэлт хэлэлцээр байгуулж, боловсролын салбарт ажиллагчдын цалин хөлс 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 7 орчим хувиар нэмэгджээ. 
Харин Засгийн газраас 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин нэмэхдээ 26 мянга гаруй туслах ажилтны цалинг 1-1,5 хувиар нэмэгдүүлж байгаа нь гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна хэмээн БШУҮЭ-ны дарга Ж.Батзориг мэдэгдлээ.
Тэд төр засгийн амлалтад итгэж ажил хаялтаа түр зогсоосон ч бодит амьдрал дээр цалин 6-10 мянган төгрөгөөр нэмэгдэж, үнийн өсөлт, инфляцид идэгдсэн гэдгийг дуулгаад хамтын маргаанаа үргэлжлүүлж, дараагийн шатны арга хэмжээнд орно гэдгээ сэтгүүлчдэд мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан