Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
“1000 инженер” төслийн долоо хоног" арга хэмжээг гуравдугаар сард зохион байгуулна

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны 26 дугаар хурал өнөөдөр боллоо. 
Хурлаар Япон улсад энэ оны 4 дүгээр сараас зэргийн сургалт буюу судлаач оюутан, магистр, докторын хөтөлбөрт хамрагдах 16 оюутны нэрсийг баталж, хоёр оюутны суралцах хугацааг сунгалаа. 
Инженер технологийн дээд боловсрол төсөл энэ оны гуравдугаар сарын 11 ээс 15-ны өдөр төслийн долоо хоног арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтарсан судалгааны баг хоорондын болон Монгол-Японы их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ба бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг ойртуулах, мэдлэгийн эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулах, төсөл ба хамтарсан судалгааны хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний хүрээнд хийгдэх нэг том ажил нь Монгол-Японы хамтарсан судалгааны нэгдсэн хурал юм. 
Мөн “1000 инженер ба ажлын байр” өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, танилцах аялал зэргийг хөтөлбөртөө багтаасан байна. Төслийн долоо хоног арга хэмжээний хөтөлбөрийг өнөөдрийн Удирдах хорооны хурлын тогтоолоор баталлаа. 
Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр, 2023 он хүртэл хэрэгжих төслийн хугацааг 2024 он хүртэл болгон нэг жилээр сунгасантай холбоотой төслийн зарим бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Хурлыг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдаж, их дээд сургуулийн удирдлагууд арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар санал бодлоо хуваалцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан