Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ё.Баатарбилэг:Салбарын бүх байгууллага газраасаа нэг метрийг ч алдаж болохгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авлаа.

Сайд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, орлогоо захиран зарцуулах эрхтэй болгох хоёр асуудлыг шийдвэрлүүлж чадсанд талархаж буйгаа уулзалтад ирсэн захирлууд илэрхийллээ. Соёл урлагийн байгууллагуудын хувьд барилга байгууламж хуучирсан, даац хэтэрсэн, шинээр барихад газрын асуудал хүндрэлтэй зэрэг нийтлэг бэрхшээл тулгамдаж байна. Мөн соёлыг хөдөө орон нутагт түгээхэд машин техникийн асуудал тулгардаг болохыг хэлж байна. Захирлуудын олонх нь 10 аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болмоор асуудлыг шийдвэрлээгүй байгааг сайд шүүмжиллээ.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг дараах чиглэлийг өглөө.

Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдүүдийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна. 
Барилгуудын олонх нь муудсан, даац хэтэрсэн, шинээр барих гэхээр жижиг газар оногддог учраас хөгжилтэй орнуудын жишгээр хотоос гадна соёл урлагийн байгууллагуудыг нэгтгэсэн том хэмжээний газартай цогцолбор байгуулах талаар судлах, төлөвлөх ажлын хэсэг байгуулна. 
Соёл урлагийн байгууллагуудын орчин нөхцөл, үнэлгээний стандартыг судла Богд хааны 150 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, яаралтай төлөвлөгөө гаргах 
2018.10.16 ны өдөр батлагдсан Соёл урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд захирал, удирдлагууд идэвх зүтгэлтэй ажилла 
Төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Төрийн бус байгууллагуудтай хоёрдугаар сард багтаан уулзалт зохион байгуулах 
Бүх соёл урлагийн байгууллагууд 2019 онд яамны удирдлага зохион байгуулалтын дэмжлэгтэйгээр явуулах ажил арга хэмжээний жагсаалт төлөвлөгөөгөө нарийн гаргаж өгөх 
2008-2015 онд хэрэгжсэн Түүх соёлын өвийг хадгалах хамгаалах үндэсний хөтөлбөрийн тайланг танилцуул 
Соёлын өвийн асуудлаар мэргэжлийн зөвлөл байгуулах хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөлийг яаралтай байгуулъя гэлээ.

3 Сэтгэгдэл
Тиймээ ялангуяа ЕБС- төггсөн хүүхдүүд Их дээд сургуулийнхаа босго оноонд хүрч чадахгүй унаж байна шүү дээ . ЕБС хичээлийн прогаммыг дэндүү ихээр шахаж байгаатай холбоотой
Сайдаа энэ ЕБС-12 жилийн боловсролын системийг болиулмаар байна . Хүүхдүүд хичээлийнхээ программыг гүйцэж ажмихгүй байна. Ер нь бага ангийн Хүүхдүүдийг 8 настайгаас нь элсүүлбэл таарна. ЕБС- д нэг цөм хөтөлбөр гээч юм тэр балай хөтөлбөрөө зогсоовол таарна
Гайгүй хүн шиг харагдаад байгаа юм даа
Хамгийн их уншсан