Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ЕБС-ийн магадлан итгэмжлэх тухай уулзалт хэлэлцүүлэг хийв

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2019.02.14-нд зохион байгуулсан “Магадлан итгэмжлэл-Чанарын дотоод баталгаажуулалт” хэлэлцүүлэгт БМИҮЗ, БМДИ, НБГ-ын төлөөллүүд, 10 дахь жилдээ ажиллаж байгаа хот, хөдөө орон нутгийн ЕБС-ийн 16 захирал оролцлоо. 
ЕБС-ийг магадлан итгэмжлэх эрх зүйн үндэслэл, хэрэгцээ шаардлага, ач холбогдол, олон улсад ерөнхий боловсролын сургуулийг магадлан итгэмжилж байгаа туршлага зэрэг асуудлын хүрээнд санал бодлоо солилцож, чанарын дотоод баталгаажуулалт хийх нь чухал ач холбогдолтой байгааг сургуулийн захирлууд онцолсон юм. Боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /2014-2024 он/-ын хүрээнд ЕБС-д чанарын дотоод баталгаажуулалт хийж, магадлан итгэмжлэх ажлыг хэлэлцүүлэгт оролцсон ЕБС-ийн захирлууд санал нэгтэй дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан