Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Спортын дасгалжуулагчдыг гэрээгээр ажиллуулах талаар ярилцав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд М. Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн орчны судалгаа, сургалтын хөтөлбөр боловсруулах,баталгаажуулах үйл явцын талаар туршлага судлах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах тусгайлсан хөтөлбөртэй сургалтад багш нарыг оролцуулах, ижил төрлийн цэцэрлэг, сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоох, туршлага солилцох талаар санал солилцлоо.

Мөн Хоёр улсын их сургуулиудын туршлага солилцох зорилгоор хамтарсан археологи, этнографийн хээрийн судалгаа, миграци судлал, хот судлал, үндэсний шашин, хэл, соёл, түүхийг танилцуулах үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцлаа.

Турк Улсын чөлөөт бөх, хүндийн өргөлт, хөлбөмбөгийн спортын төрлийн дасгалжуулагчдыг Монгол Улсад 2019-2021 онд гэрээгээр ажиллуулахад хамтран ажиллах уулзалтын хүрээнд мөн яригдлаа.

Монгол Турк хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулж ирсэн түүхэн замналтай. Үүнийг улам бүр өргөжүүлэх талаар хоёр тал харилцан санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан