Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 32 дугаар тэмдэглэлийг нууцаас гаргалаа

“Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 32 дугаар буюу Эрдэнэт үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай гэдэг тэмдэглэлийг нууцаас гаргалаа. Хэд хэдэн учир шалтгаанаар нууцаас гаргасан.

1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр байгуулагдаж, 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан.

Эрдэнэт үйлдвэр хамгийн сүүлчийн байдлаар 62 жилийн нөөцтэй стратегийн орд гэдэг ТЭЗҮ гарсан. 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын хаалттай 32 дугаар тэмдэглэлээр тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат танилцуулга хийж, Монгол Улс хөрөнгө оруулж чадахгүй учир давуу эрхээсээ татгалзаж Монголын зэс корпорацид худалдах тухай ярьсан байна.

Энэ үед Худалдаа хөгжлийн банкны Орхон захирал Өмчлөлийн хувьд Худалдаа хөгжлийн банк үүнд орж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Энэ хуралд О.Орхон, М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар оролцсон. Үүнийг тодорхойгүй шалтгаанаар нууцад байлгаад байсан. 

Яагаад ач холбогдолтой гэж бидний хувьд үзсэн бэ гэхээр УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 337 дугаар тогтоолыг хүчингүйд тооцоод Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг нягтлаад Төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосон. Ингээд Засгийн газрын Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг энгийн хувьцааг суутган тооцож төрийн өмчид шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах 7 дугаар тогтоол гарсан байна.

УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн цэцээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл Монголын зэс корпорац нэхэмжлэлдээ шүүхийн маргаан гаргаад Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газар ялагдсан. Гурван шатанд.

Яагаад ялагдсан бэ гэхээр Худалдаа хөгжлийн банк Монголын зэс корпорац хоёр хоорондоо хамаарал бүхий итгээд биш юм гэдэг үндэслэлтэй байсан. Энэ нь долоон үндэслэлийн нэг нь.

Харин өнөөдрөөс эхэлж нууцаас ил гарсан материалаар бол Худалдаа хөгжлийн банк,  Монголын зэс корпорац хоёр хоорондоо санхүүгийн болоод удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр Орхон захирал өөрөө биечлэн хэлж байсан байна. Үүнээс олон зүйл харагдана. Сонирхол татаж байгаа нэг зүй нь санхүүжилтийн схем байгаа. Тиймээс бид үүнийг өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд танилцуулахаар болсон. Санхүүгийн эх үүсвэртэй холбоотой материалуудыг ҮАБЗ-д танилцуулна. Хэрвээ санхүүгийн систем нь үнэн бол төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан болж таарах гээд байна гэж хардаж байгаа. Шалгах үүрэг нь хууль хяналтын байгууллагад бий” гэв.

1 Сэтгэгдэл
зөв
Хамгийн их уншсан