Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Сургалтын хөтөлбөрийн талаарх Үндэсний хэлэлцүүлгийн явцтай танилцлаа  

  Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлгийн ажилтай танилцлаа. 

  “Үндэсний хэлэлцүүлэг”-т хөдөө орон нутаг, нийслэлийн 10 аас дээш жил ажилласан туршлагатай багш нараас бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тусгай аргачлалын дагуу хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийж байгаа юм. 2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт засаж сайжруулах асуудлууд олон байгааг багш нар ярьж байна. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдаагүй хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш нар, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багш бэлтгэгдээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна. 

   Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн олон удаагийн ойрхон өөрчлөлт нь агуулгын давхардлыг бий болгосон, хичээл, судлагдахууны тоог нэмэгдүүлсэн, сурагч, багшид ачаалал бий болгон тухай багш нар ярьж байна. Наад зах нь нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хөтөлбөрт /тэнхлэгийн тэгш хэмийг ойлгуулах/ сэдэв байгааг дурдаж байлаа. Энэ нь зургаан настай хүүхдэд тохирох сэдэв биш бөгөөд дараа жилийн хөтөлбөрт дахин орж ирдэг нь өрөөсгөл гэсэн шүүмжийг бага ангийн багш нар хэллээ. Энэ бол зөвхөн нэг жишээ юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн зургаан чиглэлээр ажиллаж байгаа баг тус бүр дээр очиж саналыг нь сонсож, чиглэл өглөө. Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө хөтөлбөртөө дүн шинжилгээ хийж байгаагаараа энэ удаагийн хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрэл, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулна. 

   Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлагдан гарах дүрэм журамд тусган хэрэгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан