Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
92 дугаар цэцэрлэгийг засах гэрээнд гарын үсэг зурав

Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр засах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нарын албаны хүмүүс оролцов.

Тус цэцэрлэгийн барилгыг 1983 онд ашиглалтад оруулжээ. Нийтдээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 310 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгийн барилгад жил бүр урсгал засвар хийдэг ч дулааны шугам болон дээврийг нь иж бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Буянжаргал хэлэв.

Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтран ажилласны 20 жилийн ой энэ онд тохиож буй тул 92 дугаар цэцэрлэг засвар хийх гэрээг ийнхүү үзэглэж буй юм. Засварт шаардлагатай 199 сая төгрөгийг тус хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Гэрээ үзэглэх үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хэдийгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, засах ажил хийж байгаа ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид хувийн хэвшлийг цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж барих, засах ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Ташрамд сонирхуулахад, энэ онд “Өвсний үндэс” хөтөлбөрөөс нийслэлийн гурван цэцэрлэгийг засах ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан