Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 255 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. 100 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн 721,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саруул цамхаг” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэсэн бөгөөд 4 бүлэгт 142 хүүхэд, 24 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд 23 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс БЗД-ийн 25 дугаар  хороо цэцэрлэгтэй болсноор дараа дараагийн хороог цэцэрлэгтэй болгох үйл явц өрнөх юм. Цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 142 хүүхдийг хамруулан , хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан