Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль бус томилгооны зөрчлөө өөрсдөө арилгах чиглэл өгчээ

Шинэчлэн баталсан “Төрийн албаны тухай хууль”-ийг 2019 оны 1 сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор бүх шатны төрийн захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнуудад гурван  чиглэлээр хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна.

Албан даалгаварт төрийн зарим байгууллагууд Төрийн албаны тухай хууль зөрчсөн хүний нөөцийн хууль бус томилгооны зөрчлөө өөрсдөө арилгах,  шүүхийн шийдвэрийг биелүүлэх, зэрэг дэв олгохдоо УИХ-ын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан журмыг мөрдөж ажиллах, чиглэл өглөө. Шинээр мөрдөж байгаа хуулинд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдвол урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь төрийн албан хаагчийг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор туссаны зэрэгцээ нөхөн олгоогүй бол тухайн хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр  тусгасан аж.

1 Сэтгэгдэл
ХХААХҮЯны сайд Улаан болчихоод өөрийн удирдлаганд нь ажиллаж байгаа хууль бусаар томилогдсон МЭЕГ-ын дарга Түмэндэмбэрэл гэгчийг өөрчлөхгүй байлгаад байна. Түмэндэмбэрэл нь хууль зөрчүүлэн байж томилогдчихоод үүрэг гүйцэтгэгч байж Биокомбинат УТҮГ-ын даргыг хууль бусаар томилсон. Дарга гэх Б.Цолмон гэгч нь ТАЗ-ийн хуулийг зөрчсөн. Улаан эдгээр хүмүүсээ явуулж хуулиа дээдэлж тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлан тохирох хүмүүсийг нь томилохыг шаардлагатай байна.
Хамгийн их уншсан