Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
ТӨРИЙН ДУМЫН ДЕПУТАТУУДТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 16-нд Оросын Холбооны Улсын Төрийн Думын депутат Алдар Дамдинов, Александр Пятокоп, Алексей Загребин нарыг хүлээн авч уулзсан байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нь ОХУ-ын Засгийн газраас Монгол иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 500 эрхийг олгож байгаад талархал илэрхийлэн, цаашид Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Уулзалтаар Талууд ОХУ-д хийгдэж байгаа боловсролын салбарын өөрчлөлт, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн сурталтын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын чанарыг үнэлэх Оросын тогтолцооны талаар санал солилцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Талууд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд ажиллах орос хэлний багш нарыг бэлтгэх, дахин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн орос хэлний багшийн ангид суралцаж байгаа оюутнуудад ОХУ-ын Москва хотын Багшийн дээд сургууль болон бусад сургуулиудад нэг жилийн хэлний дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан