Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо

“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа. Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа дээрх шагналын эзнээр тодорлоо.

Б.Долгормаа нь Улсын математикийн олимпиадаас 4 хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байснаас гадна өнгөрсөн онд Итали Улсад зохион байгуулагдсан олон улсын охидын математикийн олимпиадаас мөнгөн медаль авч байжээ. “Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар олимпиадад “Уран бодолт” төрөлд ялалт байгуулсан Б.Долгормаад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр шагнал гардуулж, амжилт хүслээ.

Улсын уралдаанд шалгарсан сурагчид энэ сарын 16-17-ний өдөр зохион байгуулагдсан “Тусгаар тогтнол” олон улсын олимпиадад оролцож, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/, ОХУ-ын Эрхүү хот, Улан-Үд Советский дүүрэг, БНХАУ-ын Эрээн хот, Казахстан Улсын сурагчидтай оюун ухаанаараа өрсөлдлөө. Өчигдөр дүнгээ гаргасан Олон Улсын тэмцээнд Б.Долгормаа алтан медаль хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан