Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
"ӨВСНИЙ ҮНДЭС" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЛОО

 Японы Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хүрээнд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байрны их засвар болон насан туршийн боловсролын төвийг шинээр барихаар боллоо.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх дээрх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 26-нд Улаанбаатарт болж Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшиннар гарын үсэг зурав.

Ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зарим аймгийн Засаг дарга нар оролцсон аж.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхэлнэ. Дашрамд дурдахад “Өвсний үндэс” төслийн хүрээнд  Дорноговь аймагт өмнө нь Зүүнбаян багийн 12 жилийн сургуулийн засвар, Улаанбадрах сумын сургуулийн барилгын өргөтгөл, Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн холбоо, нөөцийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх төсөл, аймгийн гурван суманд усан хангамжийг сайжруулах төсөл гээд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан